Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжээд байгаа билээ. Түүний анхны тулаан дөнгөж сая Москвад боллоо.
Мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн төлөөх энэхүү тулаан Улаанбаатарын цагаар 23:10 цагаас болж дөнгөж сая манай тамирчин оноогоор яллаа
Холбоотой мэдээ: Э.Цэндбаатартай өнөөдөр тулалдах АСЛАН КАБИСОВ гэж хэн бэ?
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжээд байгаа билээ. Түүний анхны тулаан өнөөдөр (2021.12.24) Москвад болно. Мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн төлөөх энэхүү тулааныг Улаанбаатарын цагаар өнөөдөр 21:00 цагаас Юнивишний Unilive88 сувгаар хүлээн авч үзэх боломжтой ажээ.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь ОХУ-ын осетин залуу Аслан Кабисов.
Аслан мэргэжлийн бокст 2017 оноос тулалдаж байна. 24 настай. Нийт 7 тулаан хийж, бүгдэд нь ялсан. Үүнээс 4 тоглолтыг хугацаанаас өмнө дуусгаж байсан амжилттай. Анх “Ариана” клубт ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Виталий Сланов, Алик Тедеев нарын удирдлага дор хичээллэж эхэлсэн.
Түүнийг маш хөдөлмөрч тамирчин гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Өрсөлдөгчөө өөртөө ойртуулж, зайг нь өгөөд, ялалт ойрхон байна гэж итгүүлж байгаад маш хурдан сөрөг довтолж, угсраа цохилтоор буулган авдаг. Үзүүштэй, дайчин тулалддаг тамирчин.
Ирээдүйн дэлхийн аварга хэмээн тооцогддог. Аслан Хойд Осетийн Камбилеевкт төрж, өссөн. Ихэр бөгөөд ихэр нь хамт боксоор хичээллэж байгаад одоо “Ариана” клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
Аслан Кабисов саяхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Бокс үргэлж миний амьдралын нэгэн хэсэг байсан. Би өөрийгөө энэ спортод бүрэн зориулахыг хичээдэг. Осетийн боксчин Мурат Гассиевыг шүтэн биширдэг. Мурат бол мэргэжлийн боксын дэлхийн аварга болсон анхны осетин хүн.
Тэр маш олон жил уйгагүй хөдөлмөрлөж байгаа. Би түүн шиг бэлтгэл сургуулиа сайн хийж, дэлхийн аварга болох зорилготой. Надад мөрөөдөл байхгүй, тодорхой зорилго л бий” гэж ярьжээ.
Түүний хамгийн сүүлийн тулааныг толилуулж байна.
Мөн өдөр Токиогийн олимпод Э.Цэндбаатартай тулалдаж ялсан ОХУ-ын Альберт Батыргазиев Венесуэлийн Франклин Манзаниллатай өрсөлдөх юм.