Ардын, одоо Үндэсний чуулгын бүжигчид үеийн үед гоо сайхнаараа гайхагдаж ирсэн. Орчин үед энэ театраас төрсөн тод од бол Чуулгын бүжигчин М.Бямбаа.
Түүнийг “Сорхугтани” хатны дүрд бүжиглэхийг харсан гадаад дотоод, эр эмгүй гайхан биширдэг.
Залуус М.Бямбааг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйд тоглож, дэлгэцнээ бүтээсэн дүрээр нь андахгүй.
Бүжигчин М.Бямбаа хорь гаруйхан насандаа өөрөөсөө олон насаар ах хүнтэй дэр нэгтгэж, охиноо төрүүлсэн. Насны хол зөрүүтэй хос удалгүй салж, М.Бямбаа олон жил ганц бие ээжийн үүрэг гүйцэтгэсээр багагүй хугацааг үдсэн юм.
М.Бямбаа “Содура”, “Говийн домог” кинонд тоглосон жүжигчин О.Амгаланбаатартай олон жил үерхэж, хамтран амьдарсан. Харамсалтай нь Амгаа сүй тавиагүй, гэрлэх найдлага ч төрүүлээгүй бололтой.
Тэгээд ч эмэгтэй хүн, тэр тусмаа бүжигчин М.Бямбаа шиг сайхан бүсгүй тодорхойгүй, цаг хугацаа амьдралыг нь үрсэн харилцаанаас залхсан биз. Нэг л өдөр Амгааг орхиж, тэс өөр залуутай гэрлэж, өргөн дэлгэр хурим хийсэн. Бүжигчин М.Бямбааг ханийн заяа түшиж, гэрийн сайн эзэгтэй болж, хөөрхөн хүүхэдтэй болсон билээ. Яргуйн дүрийг яруу тод харуулсан тэрээр хувийн бизнес эрхэлдэг Найдан залуутай нижгэр хурим хийснээр хамтын амьдралаа бататгасан билээ.
Харин хаширлаж, долоон жил бүжигчин М.Бямбааг дэргэдээ байлгасан ч гэрлэж чадаагүй, гэрлэлтээ батлуулаагүй жүжигчин Амгаа харамсаад үлдсэн гэдэг.