“Вагнер Ази автомотив” ХХК-ийн Гүйцэтгэх захирал байсан Гаррет Вилсон монгол хэлээр ус цас, монголд элэгтэй хүн. Анх 1998 онд Монголд анх ирж, 2011 оноос суурьшин амьдарсан Гаррет Вилсон монгол эхнэртэй, дөрвөн хүүхэдтэй байсан. Харамсалтай нь хосууд салаад гурван жил болжээ. Гаррет эхнэрээсээ салсан, хүүхдүүд нь ээж дээрээ Америкт байгаа. Гэхдээ Гаррет Вилсон улиралд нэг удаа очиж уулздаг юм байна. Одоо коронавирусээс шалтгаалан тэр болгон Америк нисэж чадахгүй яваа аж.
Монголчуудын амьдралыг нэвт шувт мэдэх Гаррет Вилсон “Би монгол эмэгтэйчүүдэд татагддаг. Бусад орны бүсгүйчүүдээс зүс царайны хувьд илүү зөөлөн нүдэнд дулаахан санагддаг. Эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүд ч ялгаагүй биеэ маш сайхан авч явдаг.
Гадаад байдалдаа маш анхаардаг. Халуун усгүй, модон жорлонтой, шавар шороотой гэр хорооллын монгол эмэгтэй хүртэл цэвэрхэн. Бүр өсгийтэй гутал өмсчихсөн байхыг нь хараад би гайхдаг. Усаа худгаас зөөгөөд биеэ тэгж гоё авч байгааг нь хараад хүндлэх сэтгэл үнэхээр төрдөг. Гэтэл манай Америкчууд хүлээн авалтад очих гээгүй л юм бол унтлагын өмдтэй, нүүрээ будаагүй явж байдаг. Энэ нь ч энгийн үзэгдэл” гэж ярилцлага өгсөн юм.
Энэ хэлснээ батлах гэсэн мэт Гаррет Вилсон дахиад монгол бүсгүйтэй үерхэж байгаагаа телевизиэд ярилцлага өгөх үеэрээ ярьсан. Монгол бүсгүйтэй аз жаргалтай байгаа, юу ч тохиолдсон ний нуугүй, ярьдаг, хамгийн сайн найз нь найз бүсгүй нь гэж ярьж суусан Гаррет Вилсон харилцаагаа шат ахиулж, найз бүсгүйтэйгээ сүй тавьснаа зарлажээ. Монголжсон америк эр Гаррет Вилсон “Хурд” хамтлагийн дуунуудад их дуртай. “Камертон”, “Дижитал”, “Номинталст”-ыг сонсдог гэнэ.








































