Моринд дуртай, монгол түмнийхээ сонорыг мялаадаг уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй Б.Пүрэвсүрэн гэх энэ эрхэм билээ. Тэрээр морины тухай 30 гаран дуутай бөгөөд өөрөө ч моринд хорхойтой нэгэн. Хар багын л морины хорхойтой явсан түүнд морины тухай дуу хийхэд сэтгэлд нь их ойр байдаг учраас түүртэж байсангүй гэдэг.
Түүний бага нас Увс аймгийн Өмнөговь суманд өнгөрчээ. Тэрээр сургуулийнхаа амралтаар хөдөө мал дээр гарчихдаг, сумын төвийн жаалхүү.
“Би уул, ус хамгийн гоё бүхнийг цогцлоосон газар төрсөн гэж боддог юм. Манай нутаг сайхан л даа. Чухам эндээс миний авьяас чадвар хөглөгдөж байсан юм шүү дээ. Мөн миний аав ээж урлагийн хүмүүс байсан нь их нөлөөлсөн” гэж ярих тэрээр нутаг, уул ус, аав ээждээ сүслэн залбирч, уран бүтээлээрээ сэтгэлийн өргөл барих хүсэлтэй нэгэн.
Өвөөгийнхөө хурдан хүлгүүдэд зориулан “Aавын Борлог Морь” дуугаа бичсэн бөгөөд түүний энэхүү дууг сошиал орчинд сүүлийн үед өөрийгөө модернист яруу найрагч гэж нэрлэсэн НАБА аяуудыг нь өөрчилж дуулаад байгаа билээ. Тэгвэл саяхан ая зохиогч Б.Пүрэвсүрэнтэй НАБА уулзаж, ая зохиогч маань Ая дураараа өөрчилсөн “НАБА”-д шанаа өгөх үү ? хэмээн хошигноод авчээ.










































