www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Дотор арзайтал бичжээ. Юм бичвэл ингэж л бичих хэрэгтэй…

2021/12/17
in Нийгэм
0
Дотор  арзайтал  бичжээ.  Юм  бичвэл  ингэж л бичих хэрэгтэй…

Төвдөөр  аялсан  8 хоног өндөрлөж хүлгийн жолоогоо Хөх нуурын зүг заллаа. Эх орныхоо үндэсний сэхээрлийг үр хойчдоо сэргээн сануулах гэсэн шалихгүй тэмдэглэлүүдээ Цастын оронд жаргааж байна.

Шашины философийн их авшиг хуралдсан энэ газар ирсэн маань барилдлага гэж талархана. Магадгүй энэ цаг үед олон залуусын хамгийн сонирхолгүй газар Төвд бизээ. Зарим нэг нь голоод, зарим нь сэтгэл холдоод, зарим нь анзаарахгүй ийшээ зүглэхгүй биз. Гэхдээ эх орондоо хэрэгтэй ганц санаа горьдож яваа залуу хүний хувьд Төвдийн тухай хэдэн дүгнэлт хэлэх ёстой гэж сэтгэнэ.

Үнэндээ ТӨВД ХҮНИЙ НҮДНИЙ ЦОГ, НҮҮРНИЙ ГАЛ БҮДГЭРЭН ДОРОЙТЖЭЭ.

Гундуу, хар бараан, ядуу зүдүү, бохир заваан, үхээнц тэмцэлгүйн туйлд хүрчээ. Тэртээ VII зуунд алдарт Соронзонгомбо хааны сүр хүчин дор нэгтгэгдэж бичиг үсэг, засаг захиргаа, нэгдмэл оюун санаан дор нягтарч мэргэн шийдвэрээр олноо нэгтгэж, илдний ирээр торгоны замыг хянаж, Тан улс гүнжээ илгээн, Непаль улс өргөл барьж, Энэтхэгийн дээдэс элч хүндэтгэн илгээдэг тэр цаг үе үлгэр домог, хууч яриа, ханын зураг болон үгүйрчээ.

Яагаад ?

Тэд Бурханы шашины агуу сургаалыг оюун санаагаа чөлөөлөхөд биш боомилоход, хөгжилд дэвшилд биш мухар сүсэгт, өрсөлдөөнд биш хүлцэхэд, иргэний боловсрол биш иргэдээ хянахад зориулан хэдэн зууныг элээхдээ төрийн хар хүн номын багш хоёрын чиг үүргийг хутгаж, өөрийн сайханаа өрөөлийн сайнаас хэтрүүлэн үнэлж, гүнзгий-өргөн байх ёстой тэнцэлийг гүнзгий талыг дангаар хөгжүүлж мухарджээ. Өнөөдөр Буддын шашинтай Япон, Солонгос, Хятад, Тайланд гээд хүн төрөлхтний хөгжил дэвшилийн үлгэр жишээ олон орон байна.

Төвдийн сүм бүрээр ороход манай Ганданд байдаг хүслийн мод хэмээх хадаг яндран чимэгтэй сүрлэг мод харагдана. Ингээд хүслээ өөртөө биш модонд шивнээд байвал яаж урагшлах билээ. Үнэндээ хүслийн мод бол Бурханы шашинтай ямарч хамаагүй байгаль дэлхийг шүтэх Хятадын Даоизмын урсгалын шүтээн.

За тэгээд энд тэнд Хийморийн дарцаг хэмээх морь, үхэр, луу, чоно зурсан дарцгаар уул овоог дүүргэжээ. Гэтэл энэ дарцаг нь Төвд 7-9 зууны үед бүгдээр Хятадын Бумбын шашин шүтэж байхад үлдэж Бурханы шашинтай холилдсон заншил болжээ.

Даавуунд зурсан дарцагаар хэмжигддэг хийморь лундаа байдаг бол хөдөлмөрч, бүтээлч, шударга гээд олон чанарыг товчилоод ганц дарцаг хийсгээд бүх ажил бүтэх биш үү.

Гэтэл бурхан Будда бүхнийг энгийн бөгөөд энгүүн тайлбарласан шүү дээ. Тэрээр – Үйлийн үрийн хууль гэж байдаг. Ажилч, хөдөлмөрч залхуугүй байвал чи баян болно. Эртэч, уншигч, багшаа шүтэж байвал эрдэмтэй болно. Унтаад байвал ядуу болно. Өшөрхөөд байвал өчүүхэн болно гэж л хэлсэн.

Ийм энгийн үнэнийг тайлбарлахдаа ямарч хүслийн мод, дарцаг, тахилтай хайрхан, хойд дүр номлоогүй.

Бурхан багшийн хамгийн гайхалтай үг бол надад итгэж үнэмших бус эцсээ хүртэл эргэлзэж судал гэсэн. Ингэж хэлснээрээ тэрээр Шинжлэх ухаанаар замнах, эргэлзэх, танин мэдэх, техник технологид суралцах хязгааргүй хөгжлийн боломжийг бидэнд номлосон. Бурханы шашин Төвдөд өнөөдрийнх шиг хямарсан байхад Богд Зонховын сургааль шинэчлэл авчирсан шиг дахин нэг суурь шинэчлэл хэрэгтэй болжээ.

Цастын БАТАЛО ордон бол Төвдийн төрийн ордон. Гэтэл төр байрлах ордны гадаа хүмүүс ажлын байр, цалин тэтгэвэр, шударга шүүх засаглалыг нэхэж, дэвшилтэт хууль, шинэлэг санааг санал болгож, хүлээн авахгүй бол шүүмжилж, жагсах ёстой атал өглөөнөөс үдэш хүртэл гороолж мөргөөд, урт нас сайн сайхан амьдрал гуйгаад байх нь яагаад ч зөв биш юм.

Мөн Төвд угсаа гарвалаа алджээ. Бүх түүх нь Соронзонгомбо хааны Тан улсаас залсан Хятад хатан ирээд энэ улсыг хөгжүүлсэн гэнэ. Тэр хатан мод тарьсан, тэр хатанд зориулж Ботала ордоныг барьж эхэлсэн гэнэ. Хэдэн зууны өмнөх ханын зураг дүүрэн Тан улсын гүнж.

Үүний дэргэд Монголчууд бид чинь угсаа гарвал тодорхой өгүүлж – Бөртэ чоно шүтээнтэй нэгэн аймаг, Гоо марал шүтээнтэй өөр аймгийн хамт Байгаль нуураас нүүн ирж хоорондоо үр хүүхдээ ураг барилдуулж Батцагаан хэмээх Монгол захирагч төрсөн тухай өгүүлдэг. Гэхдээ зарим түүхийн багш нар Төвд сүсэг гаргаад Бөртэ чонийг жинхэнэ чоно, Гоо марлыг жинхэнэ буга гэж өвчигнөдөгөө болих хэрэгтэй.

Төвдүүд бурханчлан шүтэх Далай ламууддаа зориулж бүх алтаараа суварга босгожээ. Нэг л далай ламын суваргад 3270 кг алт, очир алмасаас эхлээд 1000 эрдэнийн чулуу орсон гээд бодьё. Тэгээд тэр суваргадаа бүгд эрүүл амьдрах, урт наслах, элбэг баян амьдралыг хүсэж зальбирна.

Уг нь тэр их алтаар эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулж, даатгалын системээ шинэчилж, ажлын байр бий болгох төслүүдийг шалгаруулж, боловсролын салбартаа шинэчлэл хийвэл гуйгаад байгаа тэр хүслээ гуядаад биелүүлэх биш үү.

Өнөөдөр Төвдийн эдийн засгийн гол орлого уул уурхай, аялал жуулчлал, уламжлалт анагаах ухаан гэнэ.

Гэтэл уул уурхайг Төвдөд хувь хүн эзэмшиж болохгүй. Лхас хотын жижиг бүсийг тойроод 500 гаруй алтны уурхай байдгийг бүгд төр эзэмшдэг. “энэ хэсэг хэт улс төртэй холбоотой” Төвдийн эм тан уламжлалт эмчилгээ үнэхээр агуу бөгөөд ӨвөрМонгол, Хятад, Непаль, Бутан, Шинжянчууд ихээр ирж сурдаг гэнэ. Гэтэл амьдралын чанар дор, хүнсний аминдэм дутмаг, халаалттай орон сууцанд амьдардаггүй тул мянган сайхан тан эмээ уугаад дундаж наслалт 40-50 хооронд.

Орлогынх нь амин чухал хэрэгцээ болсон Аялал жуулчлалын бизнес хөгжсөн шинж алга. Гэрээн дээрээ 5 одтой буудал гэж хүмүүсийг авчирдаг ч ирсэн хойно нь 2 одтой буудалд оруулна. Өглөө эрт хоол захиалахад хоносон будаа авчирч өгчихөөд мөнгөө бүтэн авна гэж уурлана. Аз болж би Монгол хүн байсан болохоор надад арай уурлаж чадахгүй худлаа инээнэ. Ингэж жижиг зүйл дээр хүртэл хүнийг хуурч залилаад минутын дараа бурханд хачин сүжигтэй залбирах нь хачирхалтай.

Гэхдээ энэ бүхнийг бусдыг шүүх гэж хэлсэнгүй ээ. Эсэргээрээ Төвдөөр дамжуулж өөртөө хэлээд ч байж магад. Монголыгоо ийм битгий болоосой, Бурханы шашинаа цэвэр тунгалагаар нь хөгжүүлээсэй, хойд дүр, гэгээнтэн хутагт гэж мухар сүсэгтэй битгий хутгаасай гэж хүсэхдээ хэлээд байгаа байх. Монгол Богд Зонховын агуу шинэчлэгч байсны нэг баталгаа бол өөрийнхөө хойд дүрийг тодруулахыг хориглосон зориг байсан юм.

Одоо Монголчууд бид Буддын ариун сургаалаар үр хойчоо сэтгэлийн боловсролтой болгох, шинжлэх ухаанаар оюуны боловсролтой болгох хоёр зүйлрүү тэмүүлэх хэрэгтэй. Энэ зуун бол технологи, инноваци, интернетийн зуун. Бурханы сургаалийг интернетээр зааж болно. Гэмт хэрэгтэй тэмцэх, боловсрол олгох, эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэдэг тэр чигтээ технологийн шинэчлэл.

Өнөөдөр дэлхийн хамгийн хүчтэй шашин бол Капитализм. Монголчууд дэлхийн түүчээ Капитализм хэмээх мөнгөний шашинд живэхгүйн тулд Буддын шашины дархлаа чухал хэрэгтэй. Бурхан Буддагийн шударга ёс, ёс суртахууны онолын цэвэр тунгалагаар нь хүмүүжсэн хойч үе учир шударга бус, авилгалч, зальхай төр засагтай хэзээ ч эвлэрч чадахгүй. Тиймээс бидний хэрэгжүүлэх шинэ хос ёсны онол бол Төр- Шашин биш. Буддын ёс суртахуун + Технологийн дэвшил гэсэн шинэ Хос ёсны замнал юм.

Эцэст нь өв соёл зузаан, зан заншил ижил, түүхийг олон нухчааг давж байгаа Төвдийн ард түмэнд энэ хорвоогийн сайхан бүхнийг дээдийг ерөөе.

ХЯТАД ОРОН НҮҮДЭЛЧИН НҮДЭЭР тэмдэглэл…Буянаагийн Ган-Очир

Next Post
Гайхамшиг  бүтээгч

Гайхамшиг бүтээгч

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

2026-02-05
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

2026-01-28
Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

2026-01-09
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

2026-01-09
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2025-12-30
Хэмнэсэн цагаараа…

Хэмнэсэн цагаараа…

2025-12-24

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • ЭМЯ
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

2026-02-09

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.