“Ертөнцийн мисс-2021” тэмцээний ялагчаар Энэтхэгийн мисс Харнааз Каур Сандху тодорлоо. 80 орны гоо бүсгүйгээс тэргүүн байранд шалгарсан түүнд титмийг нь өнгөрсөн жилийн Ертөнцийн мисс, Мексикийн гоо бүсгүй Андреа Меза гардуулсан юм. “Ертөнцийн мисс-2021” тэмцээний хоёрдугаар байрыг ӨАБНУ-ын мисс эзэлжээ.

“Ертөнцийн мисс-2021” тэмцээний ялагч 21 настай Харнааз Сандху нь сайхан бүсгүйн тэмцээний титмийн эзэн болсон гурав дахь Энэтхэг бүсгүй болжээ. Загвар өмсөгч, жүжигчнээр ажилладаг Харнааз Сандху нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө зогсож, байгаль орчныг хамгаалах төсөлд оролцдог аж.

70 дахь удаагийн Ертөнцийн миссийн тэмцээн түүхэндээ анх удаа Израиль улсад зохион байгуулагдсан билээ. Тэмцээн Израилийн амралт сувиллын үзэсгэлэнт хот Эйлатад болсон юм.









































