Энэтхэгийн yлсын Керала мужийн нэгэн oрoн сууцны айлуудын цэвэр усны цоргонooc нь coгтууруулах ундаа ундрах болсон тухай BBC мэдээлжээ. 2 сарын 3-ны даваа гарагаас эхлэн ийм асуудал гарах болсон байна. Оршин суугчид цэвэр усгүйн улмаас гар нүүрээ угааж, усанд орж, цай ундаа бэлтгэж чадахгүй байгаа тухай гомдлоо хотын захиргаанд гаргажээ. Цэвэр усных нь цоргоноос шар айраг, брэнд, ром дарсны “коктейль” гарах болсны учир хүүхдүүд хичээл сургуульдаа, томчууд нь ажилдаа явж чадаагүй гэнэ. Тус байрнаас холгүйхэн газарт хурааж авсан хууль бус зургаан тонн гаруй сргтууруулах ундааг асгаж устгах ажиллагаа явуулсны улмаас хөрсөнд шингэсэн “найрка” нь цэвэр усны шугамын гэмтэлтэй, цоорхой хэсгээр нэвчиж ийм асуудал үүссэнийг олж тогтоосон байна.
Хотын захиргаа гэмтлийг засварлахын зэрэгцээ тус хотхоны оршин суугчдыг зөөврийн цэвэр усаар хангах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn