Авто замын түгжрэлийг бууруулах хэд хэдэн хувилбарыг Засгийн газрын хуралдааны үеэр хэлэлцсэн. Тодруулбал,
- Автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах,
- Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоох,
- Хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах,
- Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох,
- Шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох,
- Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурна хэмээн үзэж байгаа аж. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг 3-5 жилийн дараа хориглох саналтай байгаа, хууль дээр ажиллаж байгаа талаараа твиттер хуудастаа жиргэжээ.










































