ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхантай уулзжээ. Уулзалтын дараа мэдээлэл өглөө.
Тэрээр “Бид БНСУ-ын талд хэд хэдэн асуудлаар санал тавилаа. Тухайлбал, хүүхдийн болон эцэг эхийнх нь эрүүл мэндийг анхааралдаа аваарай.
Мөн хэрэг гарсан даруйд нь манайд мэдэгдэх хэрэгтэй байна. Учир нь ГХЯ өчигдөр хэвлэлээр гарсан мэдээллийг харж, өнөөдөр холбогдох албаныхнаас тодруулж авлаа.
Тиймээс цаашид мэдээлэл солилцох асуудалд онцгой анхаарч ажиллая.
Мөн хэрэгт холбогдсон хүүхдүүдийг өөрийн улсын хуулиар шийдвэрлэж, гэм буруутай нь тогтоогдвол холбогдох хариуцлагыг нь тооцох шаардлагатай байна.
Мөн энэ хэрэг дээр туршлагатай өмгөөлөгч гаргаж хохирогчийн талд гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан” гэв.