Намар шиг налайж байсан дулаан өдрүүд ард хоцорч, жавар тачигнасан өвлийн өдрүүд эхэллээ. Хэд хоногийн өмнөөс л цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ хөвөрч, иргэд олон нийтийг байгаль цаг уурын болзошгүй аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж хөдөө хол замд гарахгүй байхыг, хүүхдийг ганцааранг нь орхихгүй байхыг албаныхан зөвлөсөн.
Нийслэлчүүд биднийг цас бударсан жиндүүхэн өглөө угтаж, “одоо л жинхнээсээ өвөл болчихлоо” гэх яриаг өрнүүллээ.
Цас их орсны улмаас үүсдэг хамгийн том асуудал бол халтиргаа, гулгаа, түүнээс үүдсэн замын хөдөлгөөний удаашрал. Үүнээс улбаалан иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, замаа цэвэрлэж, давс, бодисоо цацсангүй хэмээн Нийслэлийн Засаг даргыг шүүмжлэх нь бий.
Гэвч энэ жил хотын гудамжаар гараар давс цацсан иргэдийн шүүмжлэлд өртөж, цацдаг машиныг нь авч өгөөч, хэдэн тэрбумаар нь хөшөө босгоод байдаг юм байна лээ ийм юмандаа санхүүжилтээ үг дуугуй хий хэмээн шүүмжлээд буй. Гэвч хальтиргаа гулгааг багасгах гэж давс цацсан өнөөх хүмүүсийг Тээврийн цагдаагийн албанаас торгосон нь илүү ихээр иргэдийн дургүйцлыг хүргээд байна.