“Богд Зонхова” төслийг санаачилсан гурван гишүүний нэг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ковидын хажуугаар хөшөө барьж байна гэж шүүмжилж байна. Боловсрол, эрүүл мэндэд их наядаар нь л тавьсан. Яг бодит байдал дээр өвчтэй, зовлонтой хүмүүс дээрээ очиж байна уу, гэрийн хаалгаар орж байна уу гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Бүхнийг фронтын төлөө гэдэг шиг эрүүл мэндийн салбарт бол хангалттай мөнгө тавьж байгаа, зөвхөн зөв зарцуулах ёстой.
Өвчин зовлонтой ч бид нарын амьдрал үргэлжлэх ёстой. Улс оронд хэрэгтэй, жуулчид ирнэ. Дэлхийн улс орнууд хилээ нээгээд эхэллээ. Жуулчид ирэхээр юу үзэж харах уу, соёлынхоо өвийг сэргээж, хүн үзэж харах зүйлээ бүтээх ёстой, төслийг үргэлжлэх ёстой гэж харж байна.
Архитектурын хувьд давтагдашгүй, шинэ өв нэгээр нэмэгдэнэ. Бид нар өвдөж зовохоороо бүгд л гандан ордог. Хурим хийхээрээ ч гандангаараа ороод, бурханаа тойроод гардаг. Жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд гандан дээр очдог” гэв. 5.5 тэрбум төгрөг төсвөөс гараагүй бөгөөд одоогийн бүтээн байгуулалтыг ААН, иргэдийн хандиваар боссон гэлээ.