www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

    Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэй” дүүргийн баганат хөшөө шатжээ

    Эрээнээс Монгол руу ачаа авч гарахыг бүрэн хоригложээ

    “Хүннү 2222” хорооллыг “Ривер гарден” хотхонтой холбосон авто замын хөдөлгөөнийг нээлээ

    Хөтлөгч М.Батбилэг:  Хүүтэйгээ хамт шинийн 8-нд 108 зул өргөж, буян арвижуулан, эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрах сэтгэлийн хүч авдаг

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

    С.Чинзориг: Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг төр яахаараа хариуцдаг юм бэ

    Хүүхдүүд нойр булчирхайн үрэвслээр өвчилж байна

    ШУУРХАЙ: Дуучин Э.Минжинсорын “халдагад өртсөн” гэдэг нь сурталчилгаа байж магадгүй тул хэрэг нээхээс татгалзаж, прокуророос хаажээ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Будда бууж өгч, Зонхов “зодуулсан” долоо хоног

2021/11/24
in онцлох мэдээ
0
Будда  бууж өгч,  Зонхов “зодуулсан” долоо хоног

УИХ бурханы хөшөөнд 32 тэрбум төгрөг төсөвлөчихөж, эрх мэдэлтнүүд дахиад л баахан мөнгө хөшөө чулуу нэрээр завших нь гэсэн шуугиан дэгдэв, өнгөрсөн өдрүүдэд. Богд Зонховын сэрэг дүрийг гучаад цэцэрлэг барих мөнгөөр босгох шийдэл цагаа олоогүй учраас бултаараа бухимдацгаалаа. Ковидын элдэв хорионы хөлд хоёр жил зүдэрч, ирэх жил ч тахалтай нүүр тулж амьдрахаас аргагүйд хүрсэн учраас олноороо бухимдах нь энүүхэнд хэрэг л дээ.

Богд Зонховын сэрэг дүрийг Тасганы овоон дээр сүндэрлүүлэх дуулиан тойрсон олны хандлагыг ажих нь ээ цаагуураа шашны тэмцэл маягийн өнгө ч анзаарагдана лээ. Нуугаад байх юмгүй, ил харагдсан үнэн.

Бурханы хөшөө дүрд ийм их мөнгө төсөвлүүлэх санаа яг хэн гэдэг гишүүдийнх байсан бэ гэсэн асуулт яг одоо олны анхааралд байна. Хэвлэл мэдээллийнхэн гурван гишүүний нэрийг ил тод цохоод эхэллээ. Үнэн худлыг нь өөрсдөө хэлэх биз. Ямартаа ч тахлын эдийн засагт талхигдсан хэцүү цагт түмний бухимдлыг төрүүлсэн энэ “сод” санааны авторууд буддын “гүн сүсэгтнүүд” байж таарна.

Бурханы сэрэг дүрийг төсвийн өчнөөн тэрбум төгрөгөөр сүндэрлүүлэх санааг сэдэж, Сангийн яам, Засгийн газрын босгыг давж, УИХ-ын 76 гишүүний хэлэлцүүлгийн ард гаргаж чадсан “гүн сүсэгтэн”-үүд маань жирийн нэг иргэд биш. УИХ-ын гишүүд, бүр тодруулж хэлбэл, Монгол төрийг төлөөлсөн эрхмүүд гэхээр шүүмжилж буруутгахгүй өнгөрч болохгүй өнцөг л дөө, энэ.

Нэгд тэдний энэ мухар сүсэг цагаа олсонгүй. Эдийн засгийн хямрал хэдэн жил дараалан хувийн хэвшил, иргэдийг туйлдуудсан ийм цагт төрийн түшээд огт өөр юм яриад суух учиртай. Жижиг дунд үйлдвэрийнхнээ сөхрөөчихгүйн тулд хямд эх үүсвэртэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлье гэдэг ч юмуу Эрээн хаагдсанаас хойш хүнс барааны үнэ тэнгэрт хадаж авдаг хэдийнх нь ханш өдрөөс өдөрт цаас болсоор байгаа энэ үед эгэл иргэдийнхээ ажил, орлогыг таслахгүйн тулд хувийн хэвшлийнхнээ ингэж тэгж дэмжье гээд сууж байх ёстой.

Иймэрхүү санаа шийдэл эрж хайж явах учиртай нөхөд хөшөө чулууханд өчнөөн арван тэрбум төгрөг төсөвлүүлчихсэн гүлдийж сууна гэдэг яаж ч харсан дургүй хүрмээр дүр зураг.

Түрүүн хэлсэн дээ, сошиалд сая дэгдсэн шуугиан шашны сөргөлдөөн маягийн юм болоод хувирчихлаа гэж. Шуудхан хэлэхэд, Богд Зонховын сэрэг дүрийг сүндэрлүүлэх санааг гаргасан нэр бүхий “сүсэгтэн” гишүүдийн үйлдэл бусад шашин шүтлэгтнүүдэд таатай зууш болоотохов. Татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө баримал барихаар завдлаа гэж эрх баригчдыг буруутгахаас илүү муусайн лам нар, мухар сүсэгтнүүд, мунхруулагчид, шарын шашин хэзээнээсээ ийм байсан гэх мэт нэг шашин руу чиглэсэн шүүмжлэл хүчтэй давлагаалсныг уншигч та ч анзаарсан байх. Монгол шиг

Будда, Христ, Аллахыг шүтэгчид аль аль нь зэрэгцэн аж төрж суугаа, УИХ-д нь Христийн шүтлэгтэй гишүүд багагүй хувийг эзэлдэг гэсэн яриа, мэдээлэл чих дэлсдэг улсад шашин хоорондын ийм маргаан, зөрчил, үл ойлголцол яавч сайныг авчрахгүй. Зэргэцэн эв, аятай аж төрж байж л улсаараа хөгжинө. Эвдрэлцэж муудалцаад ирвэл шашин хоорондын мөргөлдөөн, хагаралдаан дэвэрч, улсын хөгжлийг хаашаа ч чирч мэдэх эрсдэлтэйг дэлхийн төдийгөөс өдий хүртэлх түүхээс төвөггүй харчихаж болно. Азийн Монгол Үндсэн хуулиараа хувь хүн ямар ч шашныг шүтэж болно гэдгийг хүлээн зөвшөөрч,төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчмыг тов тод заагаад өгчихсөн орон.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульдаа “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ” гэж заасан ч “Иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэсэн тодотголыг шингээгээд өгчихсөн улс. Товчхондоо хуулиараа ямар ч шашныг хүндэтгэж хүлээн зөвшөөрсөн олон шашинтай орон. Дахиад хэлэхэд, ийм улсад шашин хоорондын зөрчилдөөн шиг хэрэггүй зүйл үгүй.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд өөр нэг заалт бий. Энэ хуулийн 4.1-т “Шашны нэр хүнд, хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн нам,байгууллага, албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн ашиглах”-ыг хориглосон байдаг. Товчхондоо УИХ дахь нэр бүхий гишүүд аль нэг бурханы ямар нэгэн хөшөө дурсгалыг иргэдийн татварын мөнгөөр бүтээн босгох шийдлийг төрийн түшээ, улстөрчийнхөө хувьд санаачилж болохгүйг хуулиараа хорьчихсон гэсэн үг. Шуудхан хэлэхэд, хэрвээ тэдний санаачилсан энэ ажил биеллээ олсон бол яг одоо шүүмжлэлийн бай болж суугаа гурван гишүүн, өнөө гурвын санааг дэмжиж батлалцсан намын гишүүд нь дараагийн сонгуульд “Энэ сайхан шүтээнийг бид, манай нам санаачилж бүтээлгэсэн” гэсэн шигээ нүүр дүүрэн сууцгаах байсан нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой үнэн. Өөрөөр хэлбэл, бурхан бүтээх санаа гаргасан гурав болон тэдний саналыг дэмжсэн намынхан нь энэ тохиолдолд хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн эрх ашигтаа нийцүүлэн ашиглагчид болж хувирна.

Хуулиас үүдсэн өөр нэг санаа нь төрийн нэрийн өмнөөс ажиллаж яваа сайд, гишүүдийн аль нь ч иргэдээ ямар шашинтай гэдгээр нь ялгах ёсгүй, аль нэг шашныг нь илүүд үзэж талцалд хүргэж болохгүй гэсэн зарчим бий. Өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн кейсийг анзаарахад төр төлөөлсөн эрхмүүд энэ зарчмаа уландаа гишгэчихлээ гэж харагдаж байна. Энэ дашрамд Үндсэн хуулийн 9.2 дахь “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалтыг тодотгон онцолъё.

Бурханы сэрэг дүрийг сүндэрлүүлэх шуугиан дуулианы хүч Соёлын сайдын мэдэгдлийн дараа сая нэг намжлаа. Ч.Номин сайд өөрийнх нь үед санаачилсан зүйл биш, сэрэг дүр бүтээх ажилд нэг ч төгрөг зарцуулаагүй, цаашид ч зарцуулахгүй гэсэн утгатай мэдэгдэл хийнэ лээ. Сайдын сошиал хаягаараа дуулгасан энэ байр суурь яг үнэндээ нэрээ хугалсан, үндэстнийх нь олонх дагадаг шашин соёлынхоо үнэ цэнийг унагасан хэрэг болсон л доо. Нэгд, хэн нэгний хөшөө дурсгалд бүхэл бүтэн 32 тэрбум төгрөг төсөвлөчихөөд байхад салбар хариуцсан сайд нь онцолж анзаараагүй явсан гэвэл ямар ч хүн итгэхгүй. Хатуухан хэлэхэд, хэтэрхий гэнэн мэдэгдэл. Салбарын сайд, Сангийн яам, Засгийн газар төлөөлсөн эрхмүүд мэдэхийн цаагуур мэдэж шийдсэн гэдгийг учир мэдэх хэн ч олоод харчихна. Сайдын байр суурийн дараагийн алдаа нь “Хөшөөнд нэг ч төгрөг гаргахгүй” гэсэн мэдэгдэл. Нэгэнт төсөвт тусчихсан ажлыг цуцлах эсэх нь салбарын сайдын биш засгийн мэдэж шийдэх асуудал. Эмзэглүүлсэн гурав дахь өнцөг бол үндэстний үнэ цэнийн салшгүй нэг хэсэг болсон шашин, соёлын нэр хүнд. Хөшөө дурсгал барьж мөнгө иддэг улстөрчдийн үйлдэл “трэнд” болж, түмний зэвүүцэл дургүйг хүргэдэг гол сэдвүүдийн нэг болсон ийм цаг үед Буддын шашныг шинэтгэгч, гэлүг багийн ёсыг үндэслэгч Богд Зонховын сэрэг дүрийг 32 тэрбумаар бүтээнэ, бүтээхээ болилоо гэсэн төр төлөөлөгчдийн орон гаран байр суурь яавч эерэг өнгөтэй сонсогдохгүй, харагдахгүй. Мэдээж тахлын үеийн эдийн засгийн зовлонг улсаараа үүрч яваа өдий цагт бурханы сэрэг дүрд хэдэн арван тэрбумыг зарцуулах боломж хэтээсээ байхгүй, ийм үйлдэлд бултаараа дургүйцэх нь зүй ёсны эсэргүүцэл. Тэгэхээр аль ч шашны фанатуудыг төрд ойртуулмааргүй байна. Шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг, судалгаа, тооцоо, үндэслэлтэйгээр гарц гаргалгаа шийдэл олж харж чаддаг хүмүүст л төрийн үүдийг нээлттэй байлгамаар байна. Яг өдийд дэлхийг сандаргаж буй цар тахлыг гэхэд л хүн төрөлхтөн шинжлэх ухааны хүч, мэдлэгтэй оюунтнуудын ид хаваар даван туулж, ялан дийлж явна.

Энэ удаагийн шуугиан дуулианы дөрөв дэх том шүүмжлэлийг УИХ-д хаягламаар байна. Парламентын гишүүд төсвийн төсвөө уншаад ойлгодоггүй, төсөлд ирийсэн тоонуудыг ухаад харчих бядгүй, тэгэхийг ч хүсдэггүй, тойрогтоо бариулахаар лоббидсон худагны мөнгө нь тусч уу гэдгийг харсан болоод кноп дардаг гэдгийг саяны дуулиан тов тод илчлээд өглөө. Зүй нь манай гишүүд сумын маань улаан булангийн дээвэр засуулах таван төгрөгийг шийдээд өгчихлөө ашгүй дээ гэж алгаа үрчиж хөөрцөглөхийн оронд “Энэ хөрөнгө оруулалт улсын хөгжилд нэмэргүй, үүний ард хэний эрх ашиг байна вэ, эдийн засагт өгөөжөө өгөх тэр төслийг хөдөлгөх мөнгийг яагаад шийдсэнгүй вэ” гэх мэтээр арай нухацтай ухаалаг яриа хэлээ үүсгэсэн шигээ суух ёстой л доо, төсвийн хэлэлцүүлгийн үеэр.

Эцэст нь хэлэхэд Будда, Христ, Аллахын аль нь ч энэ дэлхийд, яг өнөө цагт амьд сэрүүн аж төрж явсансан бол “Та нар бидэнд хөшөө барих гээд яах вэ. Хөшөө барих мөнгөөрөө өвчиндөө шаналж яваа хүүхдүүддээ Түлэнхийн төвийг нь бариад өгчих” гэх байсан биз.

Next Post
O.Mөнхжин: Би хошин шог үздэггүй. Xaaяа нэг зурагтaap  xapaxаар оюун  yxaaн минь доош opoх мэт санагддаг…

O.Mөнхжин: Би хошин шог үздэггүй. Xaaяа нэг зурагтaap xapaxаар оюун yxaaн минь доош opoх мэт санагддаг...

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02
Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

2025-10-31
“Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцын 2 дахь блок ашиглалтад орлоо

2025-10-20
Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

2025-10-20
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

2025-10-17
Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

2025-10-17
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

2025-10-17
Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

2025-10-16
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

2025-10-16

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.