www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

    Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэй” дүүргийн баганат хөшөө шатжээ

    Эрээнээс Монгол руу ачаа авч гарахыг бүрэн хоригложээ

    “Хүннү 2222” хорооллыг “Ривер гарден” хотхонтой холбосон авто замын хөдөлгөөнийг нээлээ

    Хөтлөгч М.Батбилэг:  Хүүтэйгээ хамт шинийн 8-нд 108 зул өргөж, буян арвижуулан, эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрах сэтгэлийн хүч авдаг

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

    С.Чинзориг: Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг төр яахаараа хариуцдаг юм бэ

    Хүүхдүүд нойр булчирхайн үрэвслээр өвчилж байна

    ШУУРХАЙ: Дуучин Э.Минжинсорын “халдагад өртсөн” гэдэг нь сурталчилгаа байж магадгүй тул хэрэг нээхээс татгалзаж, прокуророос хаажээ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Ангаахай шиг бяцхан дүүгийнхээ амийг авраад, өөрөө энэ ертөнцөөс бүр мөсөн одсон долоохон настай баатарлаг эгчийн гунигт түүх…

ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ

2021/11/19
in онцлох мэдээ
0
Ангаахай шиг бяцхан дүүгийнхээ амийг авраад, өөрөө энэ ертөнцөөс  бүр мөсөн одсон долоохон настай баатарлаг  эгчийн  гунигт түүх…

– ДОЛООН НАСТАЙ ЭГЧИЙНХЭЭ АЧААР АМЬД ҮЛДСЭН ОХИН ЕСӨН ХУРУУГАА ТАЙРУУЛЖЭЭ-

Ангаахай шиг бяцхан дүүгийнхээ амийг авраад, өөрөө энэ ертөнцөөс бүр мөсөн одсон долоохон настай баатарлаг эгчийн гунигт түүх… Өдийгөөс долоон жилийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаярын долоо, таван настай хоёр охин цасан шуурганд төөрч, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Харин бага охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан юм. Дүүгээ аврахын төлөө тэмцсэн тэмцэл, цасан дундаас аав, ээжийгээ хайсан эрэл, ооны эвэр шиг ижилхэн хоёр охиныг үүр шөнийн заагаар тэнгэр, газар руу салгасан гэдэг.

Үхэл, амьдралын заагаас буцаж ирсэн бяцхан охин одоо 13 настай болжээ. Эгчээсээ өнчирч, хар дарсан зүүд шиг амьдрал дундуур туучиж, эмнэлгээс эмнэлгийн хооронд шилжиж, жижигхэн биедээ баймгүй хүч тэнхээ гаргасаар тэр авга эгчтэйгээ цуг Цагаанхайрхан сумандаа амьдарч байна.

ДОЛООН НАСТАЙ ОХИНЫ СҮҮЛЧИЙН ХҮСЭЛ ДҮҮГЭЭ АВРАХ

Аав, ээж хоёр нь саахалт айлынхаа цагаан сарын буузыг хийхээр явахдаа хүүгээ аваад, хоёр охиноо гэртээ үлдээсэн байдаг. Тэд удахгүй ирнэ гэж бодсон учраас хоёр охиноо дулаахан гэртээ байж байг гэж бодсон биз ээ. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав, ээжийнхээ араас хувцсаа өмсөөд, гэрээсээ гарсан гэдэг. Гурван километрийн зайтай байрлах саахалт айлынд очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдсан. Долоохон настай охин дүүгээ аврахын тулд байж болох бүхий л арга хэмжээг авсан талаар ар гэрийнхэн нь ярьж байна.

Өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгсөн. Салхины нөмрөөс дүүгээ хамгаалж, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлчийн хүсэл нь дүүгээ аврах байсан. Аав, ээж, нутгийнхан нь хоёр охиныг тав, зургаан цаг хайж, арга мухардаад сумын төвд байх авга эгч Ц.Батцэцэг рүү хэл дуулгаж, онцгой байдлын газарт хандсан гэнэ. Эрлийн багийнхан охидыг шөнөжин хайж, маргааш өглөө нь 07:00 цагийн орчимд автозамын хажуугаас олжээ. Хоёр охин олдох үедээ нүд хальтрам, харуусал, зүрх зогсом…

С.ХОНГОРЗУЛ ОХИНЫГ НАС БАРЧИХСАН ГЭЖ БОДТОЛ МАШИН ДОТОР ГЭНЭТ ХӨДӨЛЖЭЭ

Эрлийн багийнхан охидыг нас барчихсан гэж бодтол машин дотор дүү нь гэнэт хөдөлж, амьтай, голтой байгаагаа мэдэгдсэн байна. Охиныг гар, хөлийг хүйтэн усанд дүрж, эрлийн багийнхан эмнэлгийн байгууллага руу хар хурдаараа давхижээ. Амьсгалаа тасартал дүүгээ харж, хайрлаж, эцсийнхээ хүчээр дүүгээ авраад, өөрөө энэ хорвоогоос одсон бяцхан эгчийг сумын төвийн эмнэлгийн цогцос хадгалах өрөө рүү, харин дүүг нь эмнэлэг рүү авч явжээ. Өчигдөр хамт инээгээд, хөтлөлцөөд гэрээсээ гарсан хоёр бяцхан зүрхний нэг нь зогсож, нэг нь эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байхыг харах, бодох хамгийн уйтай, цээж хөндүүрлэж, гол тасалмаар. Эгчийгээ, дүүгээ хайсан Цасаа хүүгийн харц, хоёр охиноо яах гэж үлдээв дээ гэх аав, ээжийн цөхөрлийн үг тэнгэр нурж байгаа мэт…

Ц.САНСАРБАЯРЫНХ ОСОЛ БОЛСНЫ ДАРАА УЛААНБААТАР РУУ НҮҮЖЭЭ

Осголтын байдалтай олдсон С.Хонгорзул охинд сумын эмнэлэг анхан шатны тусламж үзүүлж, яаралтай арга хэмжээг авчээ. Охины амь аврагдаж, аймгийнхаа эмнэлэгт эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу ирсэн байна. Хөл, гар нь дөрөвдүгээр зэргийн хөлдөлттэй учир олон сар эмнэлэгт хэвтэж, охин дөрвөн удаа мэс засалд орсон гэнэ. Аав нь охиноо сахиж, ээж нь гэртээ хэдэн сарыг элээсэн гэсэн. Харин осол болсноос хэдэн сарын дараа аав, ээж хоёр нь охиноо эмнэлэгт ойрхон байлгаж, сургуульд сургахын тулд хэдэн малаа туугаад Улаанбаатар хот руу нүүжээ.

Дээрээс нь талийгач охиноо байнга санаж, бэтгэрч, хамгийн сүүлд дүүгээ тэврээд амь эрсэдсэн газарт нь өдрийн хэдэн арван удаа өөрийн мэдэлгүй очиж, дүүдээ хэлсэн сүүлчийнх нь хэдэн үг чихэнд нь сонсогдож, өөрсдийгөө уучилж чадахгүй байсан учир нүүх сонголтыг хийсэн байна. Мөн үзүүлсэн лам, бөө нь “Газар нутаг таарахгүй. Охины чинь сүнс явж чадахгүй байна” гэж хэлсэн учир тэд эргэж буцалтгүйгээр хоёр хүүхдээ аваад Улаанбаатар хотыг барааджээ.  Хонгорзул охин олон удаа хагалгаанд орж, баруун гарын дөрөв, хөлийн таван хуруугаа тайруулжээ. Эцэст нь, монголчуудын өгөөмөр дүүрэн сэтгэл, бяцхан охидыг гэсэн хайрын ачаар БНСУ-д очиж хуруу залгуулах мэс засалд орсон байна. Харамсалтай нь, охины хагалгаа амжилттай болсон ч үр дүн гараагүй гэнэ. Харин 18 нас хүрэхээр нь хуруу залгах мэс засалд орох боломжтойг эмч нар хэлжээ. Аавтайгаа цуг жил гаруйн хугацаанд эмнэлгээс эмнэлгийн хооронд дамжиж, эрүүл болохын төлөө тэмцсэн охины хүсэл 18 нас хүртэл нь биелэх боломжгүй болж, гэртээ ирсэн байна.

ХОНГОРОО ОХИН ДҮҮТЭЙ БОЛСОН Ч ДАХИН ХАГАЦАЛ АМСЖЭЭ

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Сансарбаярынх гэдэг айлд олон өөчлөлт гарчээ. Хотод ирээд Цасаа хүү, Хонгороо охин дүүтэй болсон байна. Харамсалтай нь, дүүгийнх нь ханиад хүндэрч, хатгаа болж, эмнэлэгт эмчлүүлж байгаад гурван настай байхдаа бурхан болжээ. Эгчийгээ, дүүгээ алдсан охины шаналал, бэтгэрэлт, айдас, шархны зовуурь түүнийг дуугай, дотогшоо болгож хувиргажээ.  Хэдийгээр охин аав, ээждээ ослын талаар ганц ч үг дуугардаггүй ч үргэлжийн үргэлж эгчийгээ санаж, хайж, бэтгэрч, сэтгэл дотроо хачин олон зүйлийн тухай бодож, бодолд дарагдаж, чимээгүйхэн уйлж сууна.

Эгчийнхээ хайр халамж, энхийрлэл дунд жаргаж, инээж, аз жаргалыг мэдэрч өссөн бяцхан зүрх одоо ч эгчийгээ хайсаар… Охины аав, ээж хоёр жилийн өмнө хоёр тийшээ болж, Ц.Сансарбаяр өнгөрсөн аравдугаар сард охиноо тэврээд, том хүүгээ хөтлөөд нутгийн зүг барааджээ.

Долоон жилийн өмнө сумаасаа тууж гарсан мал нь дуусаж, хотоо харлууснаар тэр арга буюу нутаг руугаа явсан байна. Хонгороо охин хуруугаа тайруулсан учир хөгжлийн бэрхшээлтэй гээд энгийн сургуульд сурч чадаагүй гэнэ. Харин тусгай дунд сургуульд дүнгэн данган сурч, бага дунд боловсрол эзэмшжээ. Өнчрөл, хагацал амссан бяцхан зүрх одоо авга эгч Ц.Батцэцэгтэйгийн гэрт амьдарч, Цагаанхайрхан сумын сургуулийн долдугаар ангид сурч байна. Харин аав нь хүүтэйгээ хамт ахындаа мал маллаж, хөдөө амьдарч байгаа аж.

ХОНГОРОО ОХИНЫ МӨРӨӨДӨЛ “ХУРУУ ЗАЛГУУЛААД, СУВИЛАГЧ БОЛНО”

Хонгороо заримдаа “Золоо аниа” гэж уйлж сэрдэг гэнэ. Тэгээд сэрээд ганц ч үг дуугардаггүй буцаад унтаад өгдөг ажээ. Тэр эхлээд эгчээсээ, дараа нь дүүгээсээ, сүүлд нь ээжээсээ холдож, өнчрөл, хагацал дунд тэмтчиж явна. Охин эмч, сувилагч болох мөрөөдөлтэй. Аавынх нь эгчийн хүүхдүүд эмч, эмнэлгийн байгууллагад ажилладаг учраас сургуулиа төгсөөд л ажилтай болж чадна гэж итгэдэг гэнэ.

Энэ талаар бид охины авга эгч Ц.Батцэцэгтэй хөөрөлдөв.

-Охины биеийн байдал одоо ямар байна вэ?

-Анх над дээр ирэхдээ сэтгэл санаа нь маш тогтворгүй, юу ч дуугардаггүй байсан. Одоо дээрдэж, хөөрхөн, хөөрхөн юм ярьдаг болсон. Үеийн хүүхдүүдээсээ хоцрогдолтой учраас сургуульд явах дургүй байлаа. Би багш болохоор хичээлийг нь давтаж, ангийн багшид нь ойлгуулж хэлж, найзуудтай болгосноор хичээлдээ дуртай болж, хичээмтгий болсон. Уг нь их мэрийлттэй, дайчин охин. Даанч олон жил тээж явсан шарх, биеийн зовуурь нь бяцхан охиныг минь дийлж, дуугай, ичимхий болгож орхижээ. Хуруугаа тайруулсан болохоор байнга шархалж, даарахаар нь цус гараад байдаг. Бусдаар ч давгүй дээ, бид хоёр.

-Охин сувилагч болохыг мөрөөддөг гэсэн үү?

-Охины ах өнгөрсөн жил ирээд, хичээлдээ сонирхолгүй, хоцрогдолтой учраас өөрөө зөрүүдэлсээр байгаад сургууьд сураагүй, малчин болсон. Дүүгийнхээ хүүг сургуульд сургаж чадаагүй учраас охиныг нь ямар ч байсан мэргэжилтэй болгоно. Миний дүү чинь сувилагч болно гэж ярьдаг. Тэгээд “Миний дүү гар, хөл муутай юм чинь хүнд тариа хийхэд хэцүү биш үү. Хоёулаа өөр мэргэжил сонгох уу” гэж асуухад Хонгороо “Солонгосын эмч нар том болохоороо хагалгаанд орж, хуруу залгуулж болно гэсэн. Тэгэхээр би сувилагч болж болно” гэж хариулсан. Тэгэхээр өөрийнх нь мөрөөдлийг биелүүлэхийг хүсэж байгаа.

-Охин тэгэхээр таван жилийн дараа хуруу залгуулах хагалгаанд орно гэсэн үг үү?

-Бидний чадал чансаа хүрвэл дүүгээ хагалгаанд оруулна. Одоогоор дүүд минь хоёр хүүхдээс нь өөр өмч алга даа. Гэхдээ амьд хүмүүс байна болгоно доо. Би тэр үед нь тэтгэвэрт гарч таарах юм. Тэтгэвэрт гарахад тав, зургаан сая төгрөг өгдөг. Тэрийгээ нэмэрлээд дүүгээ хуруутай болгоно доо. Миний дүү хураатай болчихоод, мэргэжил эзэмшиж олон хүний амь аварна шүү дээ. Айлын том хүүхэд, хүний эгчийн хувьд би энэ үүргээ гүйцэтгэнэ ээ. Хэдийгээр золгүй явдлаас болж нэг зүрх зогсож, нэг нь ийм байдалтай үлдэж, энэ айлын амьдрал сүйрсэн ч амьд хүн аргатай, амьдрах хэрэгтэй шүү дээ.

-Охин ослын тухай юм ярьдаг уу?

-Үгүй ээ, юм ярьдаггүй. Бараг санадаггүй, санахыг ч хүсэхгүй байгаа юм болов уу гэж боддог. Харин цас харахаараа, гадаа хүйтэрхээр сэтгэл санаа нь маш тогтворгүй болдог. Энэ үедээ зүгээр буруу хараад хэвтээд өгдөг. Тэгэхээр дотроо бол маш олон зүйл боддог байх даа.

Долоохон настай эгчийнхээ ачаар амь аврагдаж, хорвоогийн тоосыг хүмүүний орчлонд хөдөлгөх хувь тохиосон бяцхан охин. Дүүгээ л амьд үлдээчих юм сан гэх эгчийн хайр, халуун сэтгэл, сүүлчийн хүсэл тэднийг хоёр өөр ертөнцөд үлдээсэн ч тэд хэзээ нэгэн цагт уулзах биз ээ.

Гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэнгийн зургийг ашиглав.

Эх сурвалж: Ergelt.mn

Next Post
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДӨРӨВ  ДЭХ  ТУНГИЙН СУДАЛГААНУУД ХИЙГДЭЖ БАЙНА

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02
Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

2025-10-31
“Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцын 2 дахь блок ашиглалтад орлоо

2025-10-20
Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

2025-10-20
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

2025-10-17
Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

2025-10-17
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

2025-10-17
Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

2025-10-16
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

2025-10-16

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.