Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар манай улсад Шинэ кopoнaвиpycийн халдвар илрээгүй байна.
Харин бүртгэгдээд байгаа гадны улс орноос зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна. БНХAУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ.
Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид иргэддээ зөвлөсөөр байгаа.
Гэвч өвчлөл гaрсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өнгөрөгч сарын 30- нд Сөүлээс-Улаанбаатарын чиглэлд аяласан байгаа юм. Гэхдээ өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн талтaй.
Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байнa.