Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрч сулрахгүй явсаар хоёр дахь өвлийнхөө нүүрийг үзэж байна. Тиймээс УОК-ын эрдэмтдийн багаас гуравдугаар тун буюу бүүстер тунг хийлгэж дархлаагаа дэмжихийг иргэдэд зөвлөж байна.
Дэлхийн бусад орнууд ч мөн адил энэ тунг хийлгээгүй бол гадуур гарах хөдөлгөөнийг хязгаарлаж хөл хорио тогтоогоод байна.

Тэгвэл мэдээлэлд ойр эрхмүүд гуравдугаар тунд хамрагдахыг чухалчлах болоод байна. Тухайлбал Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ бүүстер тунгаа хийлгэж эх орондоо байхыг уриаллаа.
Тэрбээр, “ОХУ, БНСУ-д ковидын тархалт дээд хэмжээндээ хүрч байгааг онцлоод Бразил өдөрт 12 мянга, Франц 20 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа бөгөөд ковидын нөлөөгөөг Япон улсын халамжид зарцуулж буй мөнгөн дүн 488 тэрбум долларт хүрч байгааг онцлоод хамгийн сүүлд Англи улсын хийсэн судалгаагаар делта хувилбар ямар нэг шинж тэмдэггүй болж байна” хэмээн хэлжээ.

Монгол Улсын хувьд дэлхийн улс орнуудтай харьцуулахад дархлаажуулалтаараа дээгүүрт бичигдэж байгаа бөгөөд УОК-оос идэвхтэй арга хэмжээ авсны үр дүнд иргэд гуравдугаар тундаа хамрагдах идэвх өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Улаанбаатар хотод энэ сарын 16-ны байдлаар явуулын 39, суурин 44 цэгт 92 багийн 375 эмч, ажилтан ажиллаж, 5,748 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар I тунд 82, II тунд 175, нэмэлт сэргээх тунд 3,830, нийт 4,087 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 25.2 хувь байгаа бөгөөд III тунд хамрагдах иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Мөн 2,966 жирэмсэн эх, 12-15 насны 67,799, 16-17 насны 26,664 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.








































