УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн талаар хэлэлцсэн билээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Ч.Хүрэлбаатар гишүүн Хаан банкны асуудлыг хөндлөө. Хаан банк манай улсын хамгийн том банк. Дангаараа зах зээлийн 40-өөс илүү хувийг эзэмшдэг . Энэ их том ач холбогдолтой банк. Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь Хаан банкны хувьцааг худалдаж авсан байвал Банкны тухай хуулийн 36.14-ийг зөрчсөн бишүү. Нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэсэн заалт байгаа шүү дээ. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк хоёр нийлж байж энэ асуудал шийдэгдсэн. Манай улсын хамгийн том арилжааны банкинд ийм асуудал үүсвэл тогтвортой байдал бүрэн алдагдаж, ганхана шүү” гэсэн билээ.
“Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн таны 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр өгсөн гүйлгээгээр Хаан банкны Япон талын гүйлгээг шилжихийг зөвшөөрсөн бичиг өгсөн юм байна лээ. Нүдээрээ харсан. Та тэр бичгийг өгөхөөсөө өмнө “Худалдан авч буй эцсийн эзэмшигч нь хэн бэ” гэдгийг зайлшгүй эцэслэж тогтоосон байх ёстой. Нүүрэн дээр сайхан юм тавигддаг. Гэвч үүний цаана эцсийн эзэмшигчийг олоход амаргүй байдаг. Үүнийг хянамгай сайн үзэж байж олж тогтоох ёстой.
Мөн Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Энэ ажлыг хийх ёстой. Хэрвээ үүнд хариуцлагагүй ажилласны улмаас Монгол Улс дахиад “Саарал жагсаалт” руу орвол Монголбанк та бүгдийг монголын ард иргэд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид барьж иднэ. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Хэрвээ энэ арилжаа наймаанд монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Энэ зүйл нотлогдвол Монгол Улс юун “Саарал жагсаалт” шууд “Хар жагсаалт” руу орно. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй” гэсэн юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа Д.Дагвадорж аваргын талаар үзэл бодлоо илэрхийлээд авчэ…
Тэрээр:
Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж. Би ХААН банкны 60%-г хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Нөгөө “юун гуя” гэдэг шиг ХААН-ы луйварт оролцогсод эхнээсээ үсрээд гараад ирэв үү.
Тун удахгүй ХААН банкны луйварт оролцсон бусад нь ч гараад ирнэ. Нүүрс, төмөр замын хулгайгаар хөлжигсөд, ард түмний өмч, хөрөнгийг шамшигдуулагчид, эрүүл мэндийн, тэтгэврийн сангуудын тонуулчдаар гүтгүүлж, доромжлуулна гэж байхгүй шүү. Бага сагаарай. Зүгээр суухгүй шүү.









































