Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын ТАСС агентлагийн захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусмантай ярилцжээ. Түүний ярилцлагын хэсгээс хүргэж байна:
-Аав минь жолооч хүн байсан, аавтайгаа их тээвэрт явдаг байлаа. Аав минь хэдэн орос дуу мэддэг, аян замдаа байнга дуулж явдагсан. Аав минь надад “Хүү минь, Орос хүмүүс гайхалтай хүмүүс, тэд монголчууд бид их ч тусалсан” гэж хэлдэг байсан. Аавын маань ч зөв байсан.
-Бид дотооддоо халдварын 10 сар алдалгүй барьж чадсан нь бидний хувьд маш том амжилт. Дараа нь Монгол Улс Спутник-V зэрэг нийт долоон вакциныг яаралтай горимоор хэрэглэж эхэлсэн. Орос ахан дүүс маань өөрсдөө хүнд хэцүү нөхцөлд байсан ч бидэнтэй вакцинаа хуваалцсанд бид их талархалтай байдаг.
-Мэдээж вакцинжуулалтыг эсэргүүцсэн хүмүүс байсан, бид чинь ардчилсан улс шүү дээ.
-Монгол улс энх тайванч, олон талт гадаад бодлогыг баритлана. Манай гадаад бодлогын гол чиглэл бол хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх юм. Гурав дагч хөрш гэж бий. ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд ч “Монгол Улстай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх” гэсэн заалт бий.
-Монголд бид ойрын 10 жилийн хугацаанд 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлээд байна. Монголын ард түмэн амьдралын эх булаг бол ус гэж ярьдаг. Харин усны үүсвэр нь мод гэдэг. Тиймээс мод тарих нь маш чухал шийдвэр юм.
Эх сурвалж: ТАСС









































