www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

М.Оюунчимэг: Хэдийгээр би өөртөө “Гал” дуудсан ч цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 87 тэрбум төгрөг тусгууллаа

2021/10/29
in Улс төр
0
М.Оюунчимэг: Хэдийгээр би өөртөө “Гал” дуудсан ч цар тахлаас  урьдчилан сэргийлэх арга  хэмжээнд  87 тэрбум төгрөг тусгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Цар тахлын улмаас нас барсан 1500 гаруй хүний ар гэрийнхэнд бид эмгэнэл илэрхийлсэн. Ковид-19 туссан иргэддээ зориулж эмчилгээний багц гаргасан. Харин цар тахлаас урьдчилан сэргийлж, өөрийгөө болон бусдыг хамгаалж байгаа 2.7 сая иргэндээ талархал илэрхийлж, тодорхой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” хэмээсэн нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй тв9 телевизийн сэтгүүлч энэ сэдвээр ярилцсаныг уншигчдадаа толилуулж байна.

-“Ард иргэдийг “Ковид-19 вирусын халдвар авсан, үгүй” гэж ялгаварлалаа” хэмээн таныг шүүмжлэх хүмүүс байна. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр бид маш чухал асуудлыг хөндсөн. Энэ үеэр иргэдийг “Ковид-19 туссан, тусаагүй” гэж ялгаварлан гадуурхсан яриа огт болоогүй. Хариуцлагын асуудлыг хөндсөн маань л “гал” дуудчихав уу даа. Байнгын хорооны хуралдаанаар ямар асуудлыг хөндсөн бэ гэвэл, “Ковид-19 вирусын халдвар авсан иргэддээ бид тодорхой хэмжээнд анхаарал хандуулж байна. Ингэх ч ёстой. Халдвар авсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Гэрээрээ эмчилж байгаа хүмүүст эмийн сангуудаар дамжуулан эмчилгээний багц өгөх зэргээр Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтыг энэ төрлийн эмчилгээнд зарцуулж байна. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг томилогдож, зуны гурван сарын туршид Улаанбаатар хот дахь бүх шатны эмнэлгүүд, аймаг, сумдын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад ажилласан. Энэ үеэр бүх эмнэлэг, ихэнх эмийн сан зөвхөн ковид-19 вирусээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд зориулсан санхүүжилтээр “амь зогоож” байгаа нь ажиглагдсан. Гэтэл ханиад хүрсэн, зүрх, өвдөгний хагалгаанд орох заалттай хүмүүс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй шахам болчихож.

Учир нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт орж ирэхгүй байна. Зөвхөн ковид-19 вирусын эсрэг эмчилгээнд зарцуулах нөхцөлтэйгөөр санхүүжилт нь орж ирж байгаа тул таныг үзэх бололцоо бага байна шүү дээ” гээд ард иргэдийн хувьд эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжыг нь бараг л хаачихсан байна шүү дээ. Нөгөөтэйгүүр иргэд эмийн сангаас “Дархлаа дэмжих багц авъя” гэхэд “Ковид-19-өөр өвчилсөн хүмүүст эмчилгээний багц өгч байж бид Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авна. Тийм учраас танд өгч чадахгүй нь ээ. Та мөнгөө төлөөд ав” гэдэг. Хэдийгээр иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг ч цар тахлаас урьдчилан сэргийлж, дархлаа дэмжих багц авах мөнгөө өөрсдөөсөө гаргаж байна. Энэ талаар ганцхан би ч яриад байгаа юм биш. “Ард иргэдийг ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Бид ч бас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авмаар байна” гэж маш олон иргэн Нийгмийн бодлогын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэгт хүсэлт ирүүлсэн.

Нөгөөтэйгүүр ажлын хэсгийнхэн эмнэлгүүдэд ажиллах үеэр эмч нар, эмнэлгийн ажилтнууд “Бид иргэдэд эрүүл мэндийн салбарын үндсэн тусламж, үйлчилгээг тасалдалгүй үзүүлмээр байна. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болгож, 2022 оны улсын төсөвт тусгаж өгөөч” гэдэг асуудлыг хөндсөн. Үнэхээр ч эрүүл мэндийн үндсэн тусламж, үйлчилгээгээ авч чадахгүй байгаа иргэд өвчнөө хүндрүүлж, дээр нь ковид-19 вирус халдварлан хавсарсан өвчнөөр нас барсан тохиолдлууд бий. Байнгын хорооны хуралдаан дээр миний хэлсэн гол санаа бол “Ард иргэдэд анхан шатны тусламж, эрүүл мэндийн үндсэн үйлчилгээг үзүүлье. Дархлаагаа дэмжих багц эмчилгээнд хамруулъя. Тэр ч атугай иргэдээ сувилалд амраах зэргээр эрүүл мэндийг нь хамгаалах бодлого баримтлахгүй бол нэг хэсэг нь орхигдоод байна. Монголчууд бид цөөхүүлээ. Нэг ч гэсэн иргэнээ цар тахлаар өвчлүүлэхгүй байх нь бидний эрхэм зорилго, бас чин хүсэл” гэдэг л юм.

Гэтэл зарим хүн “Иргэдийг ковид туссан, тусаагүйгээр нь ялгаварлалаа” гэж гуйвуулаад байна л даа. Олон нийтийн сүлжээгээр зориуд зохион байгуулалттайгаар түгээж буй хэсэг бүлэг хүн ч байх шиг байна. Гэлээ гээд би няцахгүй. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэх тал дээр үгээ хэлж, бодит ажил болгосоор байх болно. Хэдийгээр би ихээхэн дайралтад өртөж байгаа ч УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг маань бодит үр дүнгээ өгсөнд сэтгэл хангалуун байна. Тодруулбал, иргэд өрх болон сум, дүүргийн эмнэлэгт үзүүлэх гэхээр нэг хүнд ногдох эмчилгээний тариф нь маш бага байдаг.

Тийм учраас УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 05 дугаар тогтоол гаргаж, 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ авах санхүүжилтийг хоёр дахин нэмэх чиглэлийг Засгийн газарт өглөө. Сангийн сайд Б.Жавхлан “Үнэхээр чухал асуудал. Энэ талаар бид анхаарч, ковид-19 вирусээс ард иргэдээ урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж, үйлчилгээгээ авах, өвчнөө хүндрүүлэхгүй байхад зориулан 87 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сан юм уу Эрүүл мэндийн сайдын багцад тусгах нь зөв юм байна” гээд 2022 оны улсын төсөвт 87 тэрбум төгрөг тусгахаар болсон.

-“Эрхэм гишүүн ковид-19 вирусын халдвар авсан иргэдээ “Хариуцлагагүй” гэлээ” гэх бухимдал бас байна. Яагаад тэгж хэлсэн юм бэ?

-Миний хувьд, жирийн иргэдээ “Хариуцлагагүй” гэж огт хэлээгүй. Харин цар тахлын үеийн дүрэм, журмыг зөрчиж, нэг дор олон хүн цугларсан арга хэмжээнүүд зохион байгуулсны уршгаар маш олон хүн өвдөж байна. Тоглолт зохион байгууллаа. Хэчнээн залууст дельта вирус халдварлав. Гэтэл дүрэм журмаа ягштал баримталж, дэг журам, сахилга баттай байж чадсан Япон, Өмнөд Солонгост халдварын тохиолдол эрс буурлаа. Энэ тухайд зөвхөн би биш, бүгд л ярьцгааж байгаа шүү дээ. Манай улсад дүрэм журмаа зөрчиж, халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлснээр эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо.

“Эмнэлэгт ор байхгүй” гээд иргэд маань хэвтэн эмчлүүлж чадахгүй байна. Би энэ талаар хатуухан хэлсэн нь тэр. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр ч “Иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж, халдвар тархах орчныг бүрдүүлж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооц” гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоо ч хэлж байна. Энэ бол ханиад биш, дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахал. Хэн ч өвдөж мэднэ. Тиймээс би нийтийн эрх ашгийн үүднээс хариуцлагын асуудлыг хөндсөн юм. Буруу гэж үү!?

-Нийтийн эрүүл мэндийг хамгаалах талаар хатуухан үг хэлээд дайралтад өртсөн нь та. Харин дээр дурдсан 87 тэрбум төгрөгийг юунд зарцуулах бол?

-Нэг зүйлийг тодорхой хэлье. 2022 оны төсөвт тусгахаар болсон 87 тэрбум төгрөг бол ковид-19 вирусын халдвар аваагүй иргэдэд зориулсан мөнгө биш. Эмнэлгийн анхан шатны үйлчилгээнд ард иргэдээ бүрэн хамруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах хэрэгтэй. Жишээ хэлье. Нэг иргэн ковид-19 вирусээс урьдчилан сэргийлэхэд зориулж 50 мянган төгрөг зарцуулж байна.

Гэтэл өвчин нь хүндэрсний улмаас тухайн хүнд 12 сая төгрөг зарцуулж байгаа. Халдвар авч, биеийн байдал нь хүндэрснээр иргэдийн амь нас эрсдэлд орж байна. Өвдсөний дараа ямар нэгэн ужиг урхаг үлдэж байна. Тиймээс Япон, Сингапур нийтийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тодорхой төсөв тусгадаг. Харин УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 05 дугаар тогтоол гаргаж, цар тахлын үеийн санхүүжилтээс хэдийг нь урьдчилан сэргийлэх болон анхан шатны эмчилгээ, үйлчилгээ, ковид-19 вирусээр халдварласан хүмүүсийн эмчилгээ, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсөнд зарцуулах вэ гэхмэтчилэн тодорхой зааж өгсөн.

Өөр нэгэн зүйлийг хэлэхэд, Эрүүл мэндийн сайдын багцтай холбоотойгоор аудитын дүгнэлт орж ирсэн. Энэхүү дүгнэлтэд миний дээр ярьсанчлан “Нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн хөрөнгө оруулалт тодорхойгүй байна” гэж дурджээ. Үнэхээр би цар тахлын үеийн төсөв, хөрөнгийн зарцуулалтад шүүмжлэлтэй ханддаг. Түүнийгээ ч ил тод хэлдэг. Дайралтад өртөх нэг шалтгаан ч энэ байх. Та бүхэнд нэг зүйлийг дуулгахад, “Өрх, сум, дүүргийн эмнэлгийн санхүүжилтыг хоёр дахин нэмье” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тэдгээр байгууллагад ажиллаж буй хүмүүсийн цалин нэмэгдэх боломж бүрдсэн гэсэн үг.

-Эрүүл мэндийн зарим байгууллага “Ковид-19 туссан хүмүүст ийм төрлийн эмчилгээ хийе” гээд найман сая төгрөгөөр эмчилж байна гэдэг. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга “110 сая төгрөгөөр эмчилж байна” гэж хэлсэн удаатай. Танай байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийнхэн өнгөрсөн зун газар дээр нь ажилласан. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд хуваарилсан санхүүжилтийг хэр оновчтой зарцуулж байгаа бол?

-Тун чухал асуудал хөндлөө. Шуудхан хэлэхэд, маш их зөрчил байна. Уг нь төсөв болон Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн. 2020-2021 онтой харьцуулахад шүү дээ. Улсын II эмнэлэг дээр бид ажилласан. Тус эмнэлэг 2020 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас есөн тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол 2021 онд 16 тэрбум төгрөг авчээ.

Гэвч эмч нар, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдээгүй, өвчлөл буураагүй. Харин дээрх санхүүжилтийг тоног төхөөрөмж, эм худалдан авахад зарцуулсан. Тэгэхдээ зах зээлийн ханшаас хэд дахин илүү нугалчихсан үнээр авсан байгаа юм. Тухайлбал, өвдөгний мэс засал хийхэд ашигладаг гуурсыг хилээр 800-1000 ам.доллараар оруулж ирдэг. Гэтэл Улсын II эмнэлэгт энэ гуурсыг долоон сая төгрөгөөр “шахсан” тохиолдол бий. Эмийн тухайд ч бас ийм байна. Төсөв мөнгө ийнхүү нэг хэсэг хүмүүсийн бизнес урсгал болчихоод байгаа учраас бид үүнд хатуу хяналт тавих ёстой.

Зарцуулсан мөнгөн дүнгээрээ бол бид өнөөдөр ковид-19 вирусын халдварыг дарчихсан байх ёстой. Харамсалтай нь хүмүүс амь насаа алдаж, халдварын тоо буурахгүй байна. Тийм ч учраас бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ, оношилгоо болон тоног төхөөрөмж худалдан авах төсвийг тодорхой тусгаж өгч байгаа. Бас нэгэн ноцтой асуудал үүслээ шүү дээ. БНХАУ хилээ хаасан учраас шприц, дусал, зарим эм, тариа тасарч эхэлж байна.

Хүмүүс санаа зовоод бидэн рүү ярьж байна. Нөхцөл байдал ийм эгзэгтэй байгаа учраас би өчигдөр (2021.10.27) УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр салбар хариуцсан яамныханд “Та нар энэ асуудлаа Засгийн газар дээр зоригтой хамгаалж, 2022 оны төсөвт тодорхой тусгуул. Нэн шаардлагатай зүйлсээ яаралтай татан авахгүй бол эмчилгээ, үйлчилгээ нь тасалдсанаас болж хүмүүс амь насаа алдах аюул нүүрлэж мэднэ” гэж хатуу анхааруулсан.

Next Post
ТАНИЛЦ: Э.Оюунболд,  Б.Уртнасан​,  Н.Батсайхан,  Б.Хадбаатар нараас допинг илэрчээ

Улсын аварга гэх Э.Оюунболдын карьер ТӨГСӨХ үү

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

2026-02-05
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

2026-01-28
Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

2026-01-09
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

2026-01-09
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2025-12-30
Хэмнэсэн цагаараа…

Хэмнэсэн цагаараа…

2025-12-24

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • ЭМЯ
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

2026-02-09

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.