Мөрөөдлийн театраас амьдралаа холбосон Эрхэмбаяр, Намуун нар хамтын амьдралаа зохиогоод багагүй хугацаа өнгөрч өдгөө 5 хүүхдийн аав, ээж болжээ. Анх харилцаа нь ил болж байхад олон хүмүүс шүүмжлэлтэй хандаж байсан ч аль аль нь аав ээжийнхээ үүргийг сайн гүйцэтгэж хүүхдүүдээ орхигдуулалгүй өнөр өтгөн гэр бүлийг бий болгосноор шүүмжилж, дургүйлхэж байсан хүмүүс эсрэгээрээ тэднийг магтах болсон юм.
Хэдхэн хоногийн өмнө Намуун нөхрөөсөө зөвшөөрөл авч хөхний мэс засал хийлгэхээр болсон тухайгаа дэмжигчиддээ дуулган лайв хийжээ. Тэрээр ихэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд бүх үйл явцаа ил нээлттэй байлгахаар шийдсэн гэнэ.
Эх сурвалж: Shuurhai.mn