УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Учрал “Одоогоор зургаан койн арилжаалагдаж байна.
Өчигдөр гэхэд дахин нэг койн гарлаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олон удаагийн анхааруулга өгсөөр байгаа ч иргэд орон байраа зараад, зээл тавьж койн авч байгаа нь маш их эрсдлийг дагуулж байна. Одоогоор хуулийн зохицуулалт байхгүй байна.
Хэрвээ ямар нэгэн эрсдэл учирвал иргэн өөрөө л хариуцна, төр хариуцах ямар ч боломж байхгүй гэдгийг онцлон хэллээ.









































