“No naadam” хөдөлгөөнийг санаачлагч, иргэн Д.Монголхүүг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангиас оргуулж, авч гарсан хэргээр иргэн Э.Одбаярыг нэг сар цагдан хор.иод буй. Улмаар Э.Одбаяр нь хор.игдсон өдрөөсөө өлсгөлөн зарлаж буй гэх мэдээллүүд гарсан.
Аравдугаар сарын 4-нөөс хойш 20 гаруй хоног өлсгөлөн зарлаад буй Э.Одбаярын бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, 10 кг орчим жин хасжээ. Түүнийг цагдан хорих нэг сарын хугацаа ирэх сарын 4-нд дуусахаар байна.