Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр өнгөрсөн сарын 21-ний өдөр түрүүч О.Пүрэвсүх ахлагчтай хилийн манаа гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлж ангийн шуурхай жижүүрт мэдэгдсэн байдаг.
Тодруулбал, хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн байсан бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явсан байдаг. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байсан юм.
Тэгвэл Дорноговь аймаг дахь Замын-Үүд сумын сум дундын шүүхээс түүнд Улаанбаатар хотоос хоёр жилийн хугацаанд хаашаа ч гарахгүй байх шийтгэл оноожээ.
Бусад мэдээ: Фото: Lexus-570-ийн дараагийн шинэ загвар олны анхааралд өртөж эхэллээ
Lexus-ийн хамгийн мундаг загвар болох LX-ийн шинэ цуврал гарч байна. Урд шөнө Орос, Арабын нэгдсэн улс, Саудын Араб, Америк гэсэн дөрвөн улсад танилцуулжээ. TNGA-F гэсэн кодтой платформ дээр бүтээж байна. Toyota Land Cruiser 300-тай ижил.
- Base – Энгийн
- Premium
- Luxury нэмээд
- F Sport
- Ultra Luxury гэсэн хувилбаруудтай байх бололтой. Offroad бас бий, бүх дугуй маажиж, MTS системээр тоноглож, хойно урдаа дифф локтой байх гэнэ шүү.
- 3.5 литрийн 400 морины хүчтэй хос турботой бензин мотор
- 3.3 литрийн 300 морины хүчтэй дизель мотор
Аль аль нь 10 шатлалтай автомат хроптой. 100 км/цагийг 7 секундэд авна. V8 мотор цаашдаа гарахгүй бололтой. LX500d гэвэл дизель, LX600 гэвэл бензин юмуу даа.
Toyota, Lexus-ийн ялгаа нь дизайны бага сага өөрчлөлт, доторх тоног, тэгээд мэдээж үнэ байх болно. Lexus-ийн тансаг хувилбарт жишээ нь арын салангид суудал орж ирнэ.
Массажтай ч гэх шиг. Дотроо Mark Levinson-ийн битүү бүрхсэн 25 спикертэй гэнэ










































