www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Ноцтой: Иргэдээс болж “Эмч, сувилагч” нар ажлаасаа гарч байна гэвүү ???

2021/10/03
in онцлох мэдээ, Эрүүл мэнд
0
Ноцтой: Иргэдээс болж “Эмч, сувилагч” нар ажлаасаа гарч байна гэвүү ???

“Эмч, сувилагч нарын ажлаасаа гарч буй гол шалтгаан бол иргэдийн ёс зүйгүй харилцаа хандлага”

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсээр байна. Нэг хороонд коронавирусийн 300-гаас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж байгаа юм. Ийм хороо нийслэлийн хэмжээнд 35 байна.

Түүнчлэн эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна” гэж мэдээлсэн. Үүнээс үүдэн 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа аж. Бид энэ асуудлын хүрээнд зарим дүүрэг, хорооны эмнэлгийн дарга, ажлаасаа гарсан эмч, сувилагч нартай холбогдож ярилцлаа.

ӨДРИЙН СОНИН

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Урнаа: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс одоогоор нэг ч эмч, сувилагч ажлаасаа гараагүй

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргатай холбогдоход “Одоогоор нэгдсэн эмнэлэг дээр ажлаасаа гарсан эмч, сувилагч алга. Өрхийн эмнэлгүүд л хэцүү байна, залуу эмч нар ч их шантарч гараад байгаа ажиглагдсан. Түүнчлэн жирэмсний амралттай байсан хүмүүс хүүхдээ ой гарантай болгоод эргээд ажилдаа орчихдог байсан бол одоо ийм их ачаалалтай үед орохгүй гэж хэлж байна” гэлээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эмнэлгийн дарга Ё.Сугарсүрэн: Наймдугаар сараас хойш манай өрхийн эмнэлгээс гурван эмч, нэг сувилагч ажлаасаа гарсан

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эмнэлгийн даргатай холбогдож ярилцлаа.

-Улаан бүсэд ажиллаж байгаа 500 гаруй эмч, сувилагч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо хүн ам ихтэй шүү дээ. Хорооны эмнэлгийн ачаалал ямар байна вэ?

-Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 40 гаруй мянган хүн амтай. Хүн ам ихтэй бөгөөд коронавирусийн тархалт, өвчлөл хамгийн өндөр байна. Өдөрт 92-250 тохиолдол илэрч, эмч сувилагч нар их ачаалалтай ажиллаж байна. Манай өрхийн эмнэлэг долдугаар сараас эхлээд хүний нөөцийн дутагдалд ороод эхэлчихсэн.

-Танай хорооны эмнэлэг нийт хэчнээн эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй вэ. Одоогоор хэдэн хүн ажлаасаа гарсан бэ?

-Манайх хуучин 26 эмч, эмнэлгийн ажилтантай байсан. Наймдугаар сарын сүүлээр нэг эмч, нэг сувилагч ажлаа хаяад явсан. Сая есдүгээр сард хоёр эмч ажлаасаа гарсан. Мөн өнөөдрийн байдлаар хоёр эмч, хоёр сувилагч коронавирусийн халдвараар өвдчихсөн, одоо бол хүний нөөцийн хомсдолд орчихлоо. Ажилд авна гэсэн зар тавьсан боловч ирэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд олдохгүй байна.

-Тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн хэчнээн хувь нь бүртгэлгүй хүмүүс байна вэ?

-Энэ хороонд бүртгэлтэй иргэдээсээ илүү бүртгэлгүй явуулын, хөдөө орон нутгаас ирсэн, байр түрээсэлдэг 20 мянга гаруй хүн бий. Хүмүүс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шилжилт хөдөлгөөн хийж ирдэггүй шалтгаан нь хангалттай сургууль, цэцэрлэг байхгүйтэй холбоотой.

Ганц сургуультай, тэр нь хүрэлцээ муу. Хүмүүс хүүхдээ сургууль, цэцэрлэгтэй байлгахын тулд хуучин хаягаасаа шилжиж ирдэггүй. Нөгөө талаараа настай, группт байдаг хүмүүс бас ирэхгүй. Шалтгаан нь Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай дүүрэг учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад төвөгтэй, ачаалал ихтэй газар. Коронавирусийн халдвар аваад манай хорооноос тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 62 орчим хувь нь түр оршин суудаг, явуулын хүмүүс байна.

-Наймдугаар сараас хойш гурван эмч, нэг сувилагч ажлаасаа гарсан гэж байна. Эмч, сувилагч нар юунаас болоод ажлаасаа гарч байна вэ?

-Тийм. Наймдугаар сарын сүүлээр эмч, сувилагч хоёр ажлаа хаяад, утсаа унтраагаад ор сураггүй алга болсон. Тодорхой хугацааны дараа холбогдоод ажлаас гарсан шалтгааныг нь тодруулахад тариа хийлгүүлж байсан хүн нь “Та нар хэтэрхий удаан байна” гэж загнаад сувилагчийг барьсан тортой юмаараа цохисон гэж байгаа юм. Ер нь коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүс эмч, эмнэлгийн ажилтан л ам руу нь коронавирус шахчихсан юм шиг уур, уцаараа гаргадаг.

Харин ажлаасаа гарсан эмчийн өрөөнд коронавирусээр өвдсөн өвчтөн орж ирж загнаад, сандлаар цохино гэж далайсан байгаа юм. Түүнээс болоод эмч айгаад дахиж ажилдаа ирэхээ больчихсон. Ер нь ажлаас гарч байгаа эмч, сувилагч нарын гол шалтгаан бол иргэдийн ёс зүйгүй харилцаа хандлага юм.

-Коронавирусийн халдвар тархсанаас хойш эмнэлгийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилчид маш их ачаалалтай ажиллаж байгаа. Ажилласныхаа хэрээр цалингаа авч чадаж байгаа юу?

-Одоо хийж гүйцэтгэж байгаа ажилдаа таарсан цалин авч чадахгүй байгаа шүү дээ. Өглөө найман цаг гэж ажилдаа ирээд орой таван цаг 30 минутад тарах ёстой. Гэтэл өдөр цайны цагаараа ч цайгаа ууж чадахгүй, орой найман цаг гээд л ажлаасаа буудаг. Гэр бүлийнхэн нь татгалзаад ажлаас нь гаргаж байна.

-26 дугаар хорооны эмнэлэг хүний нөөцийн хомсдолд аль наймдугаар сараас орсон юм байна. Цаашдаа яах вэ, яаж хүний нөөц бүрдүүлэх вэ?

-Ажлын зар тавиад ч хүн ирэхгүй байна л даа. Бид ажилд авна гэсэн зар тавихдаа зөвхөн хөдөлмөрийн насны хүн гэж бичихгүй байгаа. Тийм байхад ч ажиллах хүн ирэхгүй байна. Өмнө нь бол сайн дураараа ажиллах гээд ирдэг байсан, одоо огт ирэхээ больсон.

Тэгэхээр ойрын өдрүүдэд Анагаахын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад төгсөх курсийн оюутнуудыг тодорхой хугацаанд ажиллуулж байна. Яваандаа хүний нөөцөө бүрдүүлэхэд хэцүү болоод л байна. Цаашдаа юу болохыг үнэндээ би хэлж мэдэхгүй.

Үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан эмч Д-тэй холбогдож ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Сайн байна уу. Та эмнэлэгтээ хэдэн жил ажилласан бэ, яагаад ажлаасаа гарахаар болов?

-Би өрхийн эмнэлэгтээ их эмчээр хоёр жил гаруй ажилласан. Манай 26 дугаар хорооны хувьд нэлээн хүн ам ихтэй. 40 гаруй мянган оршин суугчтай, гэвч хороондоо ганц л өрхийн эмнэлэгтэй. Манай хорооны 20 гаруй мянган хүн л үндсэн оршин суугчийн бүртгэлтэй. Гэтэл түр оршин суугчдад эм, эмнэлгийн тусламж үзүүлэх санхүүжилт нь орж ирдэггүй. Түүнээс гадна хэл ам ихтэй.

“Та нар миний татварын мөнгөөр цалинждаг хэрнээ яагаад олигтой ажилладаггүй юм” гээд эмч нараа барьж авч зодно. Ковидын энэ үед бүр ч их эрсдэлтэй болчихсон. Залуу эмч нар шантрахаас өөр аргагүй болсон шүү дээ. Шөнө орой амраахгүй, утсаар зөвлөгөө өгөхөөр дарамтална. Энэ мэт шалтгаануудаас болоод ажлаасаа гарсан даа.

-Зарим иргэд цахим хуудсаар “Эмч хүн тангараг өргөсөн бол буцах ёсгүй” гэхчлэн их л шүүмжлэлтэй хандах юм?

-Хүмүүс эмчийн ёс зүй л гэж их ярьдаг. Гэтэл урьдаар хувь хүний ёс зүйг ярих ёстой, энэ талаар огт ярьдаггүй. Юм л бол “Чамайг хэлдэг газар нь хэлнэ, ажилгүй болгоно” гэдэг. Коронавирус гараагүй байхад ачаалал харьцангуй гайгүй байсан бол одоо маш их ачаалалтай. Түүний хажуугаар сэтгэл санааны

дарамттай, над руу цөөнгүй удаа юм авч шидэж байсан, миний мэдэх хоёр, гурван ч сувилагчийн биед халдсан. 11 цагаас нааш тарахгүй, уг нь бид ч гэсэн ардаа амьдралтай, үр хүүхэдтэй хүн шүү дээ.

-Ачаалал маш их байгаа, ажилласан цагаараа цалингаа авч чадсан уу?

-Цалингийн хувьд харьцангуй гайгүй. Цалингаас гадна төрөөс ирж байгаа санхүүжилт муу. Жишээлбэл, гадуур коронавирусийн халдвар авсан иргэдэд өрхөөс нь 160 мянган төгрөгийн эм бэлдмэл өгч байгаа.

Гэтэл манай хороонд амьдарч байгаа 40 мянган хүний 20 мянган нь түр оршин суух хаягтай учир энэ хүмүүст 160 мянган төгрөгийн санхүүжилт ирдэггүй. Ингээд эерэг гарсан хүн болгонд эм бэлдмэлээ хүргэхийн тулд санхүүжилтээ танаад байдаг. Энэ мэт асуудлаас болоод иргэд их бухимдаж уурладаг.

-Тантай хамт ажиллаж байсан эмч, сувилагч нараас гарсан хүн бий юү?

-Надтай хамт ажиллаж байсан хоёр гурван ч эмч ажлаасаа гарсан.

-Та одоо юу хийж байгаа вэ. Өөр ажилд орох бодол бий юү?

-Одоо суръя л гэсэн бодолтой байна. Гэхдээ нэг ачаалал багатай газар анкет бөглөчихсөн байгаа. Одоогоор бол гэртээ хүүхдээ хараад л сууж байна.

-Зөвхөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гэлтгүй хаа сайгүй л эмч, эмнэлгийн ажилчид ажлаасаа гарсаар л байна. Цаашид эмч, эмнэлгийн ажилчдыг ажлаас нь гаргахгүйн тулд юун дээр анхаарах шаардлагатай байна?

-Эмч, эмнэлгийн ажилчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин байх ёстой. Мөн тухайн эмчийн ажлын ачааллыг зохицуулж өгөхгүй бол цаашид улам хүний нөөцийн хомсдол үүснэ. Нэг иргэн миний өрөөнд орж ирээд намайг харааж, дарамтлах үед ядаж намайг хамгаалдаг хуультай байх хэрэгтэй байна.

Next Post
Б.Сайнбаяр: Тэрбум  мод  тарина  гэж байхаар сая тонны шатахууны  агуулах барих хэрэгтэй

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

2026-02-05
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

2026-01-28
Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

2026-01-09
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

2026-01-09
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2025-12-30
Хэмнэсэн цагаараа…

Хэмнэсэн цагаараа…

2025-12-24

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • ЭМЯ
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

2026-02-09

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.