Хятад улс хилийн чанадаас ирэх хүмүүсийг тусгаарлах 5000 өрөөтэй тусгаарлалтын төв байгуулаад байна.
Нийт 260 сая ам.долларын өртгөөр боссон, Хятадын уламжлалт хэв маяг бүхий саарал дээвэртэй гурван давхар барилгууд нь хөл бөмбөгийн 46 талбайтай дүйцэх бөгөөд энэ төвийг Гуанжоу хотноо гурван сар хүрэхгүй хугацаанд байгуулжээ. Нийт 4000 гаруй хүн барилгын ажилд оролцсон байна. Энэхүү төв нь гадаадаас ирэх хятад иргэд болон олон улсын жуулчдыг тусгаарладаг зочид буудлуудыг орлох юм байна.
Жуулчдыг нисэх буудлаас автобусаар шууд энд авчирж, хоёр долоо хоног тусгаарлах аж. Өрөө болгон дүрсээр ярих камер, хиймэл оюун ухаан бүхий халуун хэмжигчтэй ба өдрийн гурван хоолыг нь робот зөөх зэрэг бүхий л үйл явцыг хавьтал үүсгэхгүй байх тал дээр анхааран хийсэн байна.
Эх сурвалж: CNN