Д.Ариунцэцэг арван таван настайдаа Монголын сайхан бүсгүй тэмцээнд оролцож, удалгүй алтны магнат Ц.Мянганбаярын харцанд торсон. Алтны магнатын гал тогоог нь дөрвөн жил барихдаа анхны охиноо төрүүлсэн Д.Ариунцэцэг, Ц.Мянганбаяраас салаад, хэдэн жил ганцаараа амьдарсан.
Мисс Д.Ариунцэцэг сонголтоо хийж, “Алтайн хүдэр”-ийн босс “баян” Базараатай хамт амьдрах болсон билээ. Мисс Д.Ариунцэцэг гурван хүүхэдтэй болжээ.

“Баян” Базараа Эрдэнэтийн гаралтай Нараа гэдэг бүсгүйтэй анхны амьдралаа зохиож, ууган хүү Б.Хулангийнхаа аав болсон. Дараа нь дуучин Д.Оюунтүлхүүртэй нижгэр хурим хийн нэг гэртээ орж, удаах хүү Аандагаа угтан авсан билээ. “Баян” Базараа ухаантай хүн болохоор хоёр том хүү Хулан, Аанда хоёроо ойр дотно байлгахыг хичээж зуны амралтаар хамтад нь Америк, Швейцарьт сургаж, нэг сургуульд “Бритиш школ”-д хамт сургадаг.
Хоёр хүү нь нэгийгээ ах, дүү гэж элгэмсэн дууддаг гэдэг. “Алтайн хүдэр”-ийн Базараа Д.Оюунтүлхүүрээс гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсны дараа Төрийн соёрхолт Д.Болдын “Захиа” дууны клипэнд тоглосон хөөрхөн охин Э.Оюутай гэрлэж, нэг гэртээ орсон. Тэд дундаасаа нэг хүүхэдтэй. “Баян” Базар Э.Оюугаас салаад удалгүй Д.Ариунцэцэгтэй нэг гэртээ орчихсон гэдэг. Нас нь балчир Э.Оюу амьдрал сайн мэдэхгүй, эрх дураараа болохоор өөрөөсөө эгчмэд Д.Ариунцэцэгт хүүхдийнхээ аавыг алдаа биз.

Ц.Мянганбаярын эхнэр байсан топ модель Д.Пүрэвсүрэн алтны магнатаас салаад дахиад уул уурхайн босстой гэрлэсэн. Ер нь Д.Ариунцэцэг, Д.Пүрэвсүрэн сайн гэрийн эзэгтэй, эр хүнийг халамжлахдаа гаргуун гэлцдэг. Тиймдээ ч тэр хоёр дахиад нэг, нэг уул уурхайн магнат эрийн гэрийг эзэлж, өрхийг нь татаж яваа байх.
Алтны магнат Ц.Мянганбаярын эхнэр болсон хүн нөхрөө бусад загварын сайхан бүсгүйд алдахгүйн тулд сайн асарч, хоол ундаар тойлж, байнгын “конкурс”-т бэлэн байснаар гэрийн эзэгтэй болдог, эр хүнийг хайрлах эрдэмд суралцдаг, Алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болгох дамжаа сайн гэрийн эзэгтэй бэлддэг гэж олны шоолох нь оргүй яриа биш бололтой.








































