Шатахууны нөөцтэй холбоотой мэдэгдэл гаргалаа
Тус мэдэгдэлд:
Петровис Групп нь ОХУ-ын нефть боловсруулах уйлдвэруудаэс шатахуун нийлүүлдэг. Сүүлийн хоёр жил Ковид 19-ын вакцинжуулалттай холбоотойгоор Петровис Групп нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шатахууны унэ осгохгүй, алдагдалтай унээр хэрэглэгчиддзэ хургэсээр ирсэн билээ. 2021 оны наймдугаар сараас эхлэн хоёр сарын хугацаанд шатахуун нийлүүлэгч ОХУ-ын талаас уйлдвэрийн урсгал засвар хийж, засвар нь удааширсантай холбоотой захиалсан шатахууныг телевлесен ёсоор нийлүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор бид бухэн ОХУ-ын нефть боловсруулах Үйлдвэрзэс шатахуун худалдан авалтын захиалгынхаа талаас бага хувийг хилээр оруулж ирзэд байгаа юм. ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдээс ирэх аравдугаар сард Уйл ажиллагаа хэвийн болж захиалгаа нийлуулж эхлэхээ
мэдэгдсэн.
Мөн шинэ гарц эрэлхийлж БНХАУ-ын уйлдвэруудээс шатахуун захиалсан боловч томор замын ачаа тээврийн зохицуулалтаас болоод нийлүүлэлт маш их удаашралтай байна. Эдгээр хүндрэлүүдийг даван туулахад Засгийн Газрын зугээс хурдацтай зов шийдвэр гаргаж, тэрхуу шийдвэрийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна
Тиймээс бид бухэн одоо байгаа шатахууны цөөн хоногийн нөөцөө хуртээмжтэй хүргэх, үндэсний аюулгуй байдал, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж үйл ажиллагаа нь тасалдаж болохгуй Онцгой байдлын еренхий газар, түүний харьяа салбар нэгжүүд, Цагдаагийн ерөнхий газар, тггний харьяа салбар нэгжүүд, Эмнэлэг, эмнэлгийн тургэн тусламж, Хил хамгаалах еронхий газар, Эрчим хуч, Тагнуул, Шүүх, Шүүхийн шийдвэр гуйцэтгэх байгууллагууд, Харилцаа холбоо, Шуудангийн уйлчилгээний байгууллагууд болон Петровис
Группийг сонгон уйлчлуулдэг эрхэм харилцагч байгууллагуудад урт хугацааны гэрээгэр хулээсэн үүргээ биелүүлж, тодорхой хязгаарлалттайгаар уйлчилжбайна.
Хязгаарлалт үүсэж, хэрэглэгчдийн бухимдал үүссэнтэй холбоотойгоор станцын түгээгч нартай бүдүүлэг харилцах, дарамтлах, машинаар шүргэх явдал гарсанд бид гүнээ харамсаж, 2000 гаруй ажилтныхаа эрүүл мэнд, аюулгуй байдалд санаа зовниж байна
Петровис Группийн зугоэс шатахууны нооцтой холбоотой дэрх зохицуулалтыг хийж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар шатахууны унэ өсгох, зохиомол хомсдол үүсгээгуй гэдгийг хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдье.
2021 оны 09 дугээр сарын 21-ны одор,
Мягмар гараг