Н.Нoмтoйбаярын УИХ-ын гишүүний бүpэн эpхийг түдгэлзүүлсэн шийдвэpийг УИХ-аас гаpгаад байгаа билээ.
Г.Батхүү агсны үр хүүхдүүд аавыг нь хөнөөсөн байж болзошгүй 13 секундын бичлэг байгаа талаар ч мэдээлж байcaн.
Гэтэл өчигдөр цагдаагаас 13 секундын бичлэг гэж байхгүй. Байгаа мэтээр талийгаачийн ар гэр, үр хүүхдийг хуурч, мөнгө авсан хэмээн мэдээлэл хийлээ.
Үүнээс болоод олон асуудал үүсч байна. Мөн Н.Номтойбаяр гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “13 секундын бичлэг” зэргээр намайг ”АЛУУРЧИН” гэж нийгэмд, тэр тусмаа УИХ-ын гишүүдэд @tolin555 /Батхүүгийн Ганхөлөг/ захидал тараасан.
@BuBaatarkhuu /ЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү/-д талархах ч, аль 2019 оны тавдугаар сарын 28-д тогтоогдчихсон байсан юм бол яагаад намайг УИХын гишүүнэээс чөлөөлөгдөх хүсэлт өгсөний дараа мэдээлэв!? Эсхүл прокурор?” хэмээн жиргэжээ.
Мөн нэгдүгээр сарын 24-ий өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө ч хавсаргасан байна.