Хүн мөргөж, гүүрэн дээрээс унасан машинд хятад
иргэд явж байжээ
Баянзүрх дүүргийн И март худалдааны төвийн хойд зам буюу Сэлбийн гүүрэн дээр энэ сарын 5-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, “Ланд круйзер 200” маркын автомашин явган зорчигч мөргөж гэмтээгээд, хашлага даван гүүрнээс унасан юм.
Тэгвэл хүн мөргөж, гүүрэн дээрээс унасан машинд дөрвөн хүн байсны хоёр нь гадны иргэд байжээ. Тус машинд БНХАУ-ын хоёр иргэн явсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Ослыг тухайн үед БНХАУ-ын иргэний эхнэр болох монгол эмэгтэй гаргасан хэмээн мэдүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар машинд сууж явсан нэг иргэн нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.
Жолооч нь гараа хугалсан, мөргүүлсэн хохирогчийн тархи хагарч, дотуур гэмтэлтэй биеийн байдал нь маш хүнд байна хэмээн тухайн үед мэдээлж байсан билээ. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.
Эх сурвалж: Tovch.mn