Positive Төвшөө Дөлгөөн нар ЦАЙ Ч ҮГҮЙ ЦАРАЙ Ч ҮГҮЙ байсанд Эмоцийнхон эвгүй байдалд ороод гарчээ
Эмоци продакшины хамт олон АЙЛЫН ХООЛ БУУ ДЪЯ цуврал нэвтрүүлэг хийдэг болоод нилээдгүй хугацаа өнгөрч байна.
Хэдхэн хоногийн өмнө Эмоци продакшины жүжигчид болох Тэмүүжин, Нарансолонго, Түвшинтөр, Отгонтуяа, Нэмо, Жерри нар Positive Mongolians төслийг санаачлагч Төвшөө, Дөлгөөн нарын гэрт Айлын хоол бу удъя нэвтрүүлгийнхээ ээлжит 12-р дугаараа хийж гэрт нь зочилсон байна.
Уг нэвтрүүлэг нь айл айлын амтат хоолыг зооглонгоо тухайн гэр бүлтэй халуун дотно яриа өрнүүлдэг цуврал лайв билээ.
Гэтэл өндөр сэтгэгдэлтэй хүлээж байсан үзэгчидийн урам хугарсан байна. Учир нь гэрийн эзэн Төвшөө нь зочдоо тоохгүй утсаар оролдож, Дөлгөөн нь цай ч үгүй царай ч үгүй, гал тогоогоо гайхуулж харуулаад байсан сайхан гал тогооны хэргийг гаргасангүй хэмээн иргэд нилээдгүй хүчтэй шvvмжлэв.
Тэдний фэйсбүүк лайвыг нэг дор 29 мянган хүн үзсэн бөгөөд Эмоцийн залуус гэрт нь орсон цагаасаа хойш лайв талдаа орох хүртлээ хоосон тавагтай ширээнд хийх байхаа олж ядахдаа бэлэг гардуулж, шинэ уран бүтээлээ сурталчилсан шигээ суув.
Тэр үед Жүжигчин Төтө “Ундаа уусаар байгаад цадчихлаа” хэмээн хүртэл хэлсэн байдаг. Ингээд эцэст нь зочиддоо 2 ширхэг пицца халааж өгсөн байна.
Харин лайв дуусах үед дахин хүргэлтийн хоол ирсэн нь 2 ширхэг пиццагаар Эмоцийнхнийг дайлах гэж байсандаа бантаж дахин хоол захиалсан нь зочдоо хэтэрхий хүлээлгэж Жүжигчин Тэмүүжин ичсэн нүүрэндээ лайвыг хурдан дуусгасан гэлцэж байна.
Ямартай ч Positive-ын манай хоёрт энэ удаад үзэгчид тунчиг сэтгэл дундуур байна.
Эх сурвалж: Ulstur.com