ЛГБТ төвийн сурталчилгааг хэн санхүүжүүлэв
Монгол хүний удмын сан хэзээ ч тасарч болохгүй гэж өвөг дээдэс маань ярьдаг. Тэгвэл Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж хүн байгаа газар хүний эрх хангагдах ёстой гэсэн үзэл баримтлалыг мөрддөг болсон гэсэн үг.
Тэгвэл өчигдөр цахим орчинд бэлгийн цөөнх буюу ЛГБТ төвийнхэн өөрсдийнхөө сурталчилгааг нийтийн тээвэрт байршуулж олны дургүйцлийг хүргэв.
Учир нь нийтийн тээврээр ихэнхдээ залуучууд, оюутнууд, дунд сургуулийн сурагчид зорчдог. Гэтэл тус төвийнхөн яагаад заавал нийтийн тээврийг сонгож энэхүү зураг дээрх сурталчилгаагаа байршуулах болов гэдэг нь анхаарал татаж байна.
Монголчууд бэлгийн цөөнх болсон хүмүүсийг гадуурхаж ад үзэхгүй. Гэхдээ хэзээ ч дэмжихгүй. Бас сурталчилахгүй гэсэн уриатай байдаг.
Тухайлбал, ЛГБТИ гэдэг нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс гэсэн таван үгний товчлол буюу бэлгийн цөөнх хүмүүсийг нэршиж заншсан олон улсын нэршил. Бэлгийн цөөнх гэж бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд олонхоос ялгаатай хүмүүсийг хэлж байгаа юм.
Хэдийгээр монголчууд хүний эрхийг дээдэлдэг ч гэлээ бэлгийн цөөнхүүд маань өөрсдийгөө улам олуулаа болгохыг хүсч энэхүү ил сурталчилгаагаа эрээ, цээргүй хийж хүүхэд залуусыг өөрсөддөө татах ажлыг хийгээд эхлэв үү гэж харагдаж байна. Учир нь, өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт 900 гаруй автобус явж байгаа. Тэгэхээр ЛГБТ төвийнхөн энэхүү суртачилгааны мөнгөө хаанаас авав, хэн санхүүжүүлэв гэсэн асуултууд гарч байна.
Угтаа бол бэлгийн цөөнх гэж өөрсдийгөө нэрлэдэг энэ хүмүүс нийтийн тээвэрт дээрх сурталчилгааг байршуулснаар өөрсдийгөө олонхи болгохын тулд бусдын эрхийг зөрчиж байгаа үйлдэл.
Тиймээс хууль хяналтынхан ЛГБТ төвийнхэн сурталчилгааны мөнгийг ухаж төнхөөд үзвэл хаанаас санхүүжилсэн нь тодорхой болох бизээ.
Эцэст нь хатуухан хэлэхэд өөрсдийгөө бэлгийн цөөнх хэмээн зарлан тунхаглаж, өрөвдүүлсээр байгаад нь ямар нэг арга хэмжээ авахгүй бол нийгмийг хар буруу зүйлд уруу татаж, хор хөнөөл авчрах вий гэх айдас буйг нуух юун.
Эх сурвалж: Erennews.mn