“Токио 2020” паралимпын наадам үргэлжилж байна. Есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх энэхүү наадамд 160 гаруй улсын 4400 орчим тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Монгол Улсын баг тамирчид зуны паралимпын 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Манай тамирчид өнгөрсөн баасан гаригт тэмцээнээ эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн медалийн болзол хангаагүй байсан юм.
Харин сая Монгол Улсын гавьяат тамирчин, Риогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга Э.Содномпэлжээ өнөөдөр пауэрлифтингийн 107 кг-ын жинд өрсөлдөж паралимпын аварга боллоо. Тэрээр эхний оролдлогоороо 241 кг-ыг өргөж паралимпын дээд амжилт тогтоосон бол хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж тогтоосон амжилтаа ахиуллаа.
Э.Содномпэлжээ ийнүү паралимпын хоёр дахь алтан медалийг эх орондоо авч ирлээ. 2008 оны Бээжингийн паралимпэээс Д.Баатаржав байт харвааны төрөлд Монгол Улсын анхны алтан медалийг авч байсан юм.
Эрэгтэйчүүдийн 107 кг-ын дүн
- Э.Содномпилжээ (Монгол) 245 кг
- Жон Ие Хи (Малайз) 237 кг
- Рази Саман (Иран) 231 кг