www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

6 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДАРХАНЫ ЗАМЫН 90 КИЛОМЕТРИЙГ НЬ Л ЦАРДЖЭЭ. ҮЛДСЭНИЙГ НЬ ОГТ ХӨНДӨӨГҮЙ БАЙНА

2021/08/24
in онцлох мэдээ
0
6 ЖИЛИЙН  ХУГАЦААНД ДАРХАНЫ ЗАМЫН 90 КИЛОМЕТРИЙГ НЬ Л ЦАРДЖЭЭ. ҮЛДСЭНИЙГ НЬ ОГТ ХӨНДӨӨГҮЙ БАЙНА

Улaaнбаатар-Дaрхaн   чиглэлийн   автозамын   эхний 130 км-ийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 15-нд нээсэн билээ. Уг нээлтэд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулж, ажил урагшилж байгааг танилцуулахын зэрэгцээ тус замаар зорчигчдын он удаан үргэлжилсэн уур бухимдлыг бага ч болов зөөллөхийг хичээсэн. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлд зорчиход замын нөхцөл ямар байгааг км бүрээр нь тэмдэглэж, сурвалжлав.

Бидний сурвалжлагын цэг 22-ын товчооны Дархан-Уул болон баруун аймгууд руу салдаг хэсгээс км-ээ тэглэснээр эхэлсэн юм. Уг хэсгийн Дархан чиглэлийн зам хаалттай хэвээр байна. Баруун тийш салж, 22-ын товчоогоор гарч давхисаар Хүй долоо худагийн зам руу зүүн салж нийлснээр Дарханы зам руу оров. Зуны амралт, зугаалгын цаг үргэлжилж байгаа учир автомашины хөдөлгөөн ихтэй байлаа. Мөн ногоо ачсан худалдаачид нийслэлийн зүг олноор хөврөх аж. Хүй долоон худагийн зам тэгш сайхан боловч борооны усанд идэгдсэн бололтой хонхрууд байсхийгээд таарна. Нүх нь гүн. Болгоомж алдаж автомашины дугуйгаа нүхэнд “тааруулчихвал” явах эд анги эвдэх, цаашлаад осол гарах ч эрсдэлтэй. Тиймээс энэ хэсэгт зам сайхан гээд нэг их хурдлаад хэрэггүйг зөвлөе. Явсаар 61-ийн гарам хүрч, Дарханы шинэ зам руу өгсөж ороход яг 24 км туулж байв. Шинэ тавьсан зам урамтай сайхан байна.

Жолооч нар ч шинэ зам дээр гарсантай зэрэгцэж, хурдаа нэмж нэгнийгээ гүйцэж түрүүлсээр бараа сураг нь тасрав. Ингээд шинэ замаар нийт 20.5 км туулж, Улаанбаатараас анх км тэглэснээс хойших 44.5 км-т сайжруулсан шороон зам руу оров. Сайжруулсан зам учир дэржигнүүртэй, шороо босох, энхэл донхол гээд тав тухтай зорчих талаасаа шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Энэ хатуу хөрстэй замаар яг 3.8 км зорчиж байна. Бид нийслэлээс гарснаас хойш 48.3 км замыг туулаад байгаа нь энэ юм.

Сайжруулсан шороон зам дуусч Дарханы хатуу хучилттай хуучин зам дээр гарч ирэв. Энэ нь ямар нэг засвар, шинэчлэл хийгдээгүй, хуучин зорчиж байсан хатуу хучилттай зам гэсэн үг. Уг хэсэг замыг өмнө нь хааж, жолооч тээврийн хэрэгсэл шороон замаар зорчиж байсан юм. Тэгвэл одоо зорчих хөдөлгөөний хурдад бага ч болов нэмэх зорилгоор хуучин замаа нээсэн бололтой. Хуучин зам эвдрэл ихтэй ч сайжруулсан шороон замтай харьцуулахад илүү тухтай юм. Гол нь хурдаа зөв тохируулж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх зэрэгт анхаарал болгоомжтой байхгүй бол замын эвдрэлээс болж ноцтой хохирол амсах эрсдэлтэйг анхаараарай.

Уг замаар 14.3 км зорчиж (хотоос гарснаас хойш 62.6 дахь км), сайжруулсан шороон зам руу нийлж байна. Өөрөөр хэлбэл, асфальтаар хучихаас бусад ажил нь гүйцэтгэгдсэн бололтой зам юм. Уг зам урт үргэлжлэхгүй. 1.2 км яваад, нийслэлээс гарснаас хойш 63.8 км дээр Дарханы хуучин зам руу дахин нийллээ. 1.9 км явснаар 65.7 дахь км дээр шороон зам руу ороод явчихав.

Энэ хэсэгт авто замын ажил ид бужигнах аж. Жолооч бүр л дуртай замаараа давхилдана. Энэ нь аргагүй юм. Автомашины хөдөлгөөнд хөрс нь сийрэгжсэн тул цагаан тоос дэгдэнэ. Үүнээс болж зэрэгцэж явахад урд талын машин харагдахгүй байх, цаашлаад бүхээгт шороо тоос орох зэргээр бэрхшээлүүдтэй. Иймд нэг нэгнээсээ зугтсан байдлаар зорчино. Энэ хэсэгт салаа зам гарах, урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийг сайтар ажиглах зэргээр анхаарал болгоомжтой зорчихгүй бол осол гарах эрсдэлтэй байна шүү.

Шороон замаар “туучихад” хөрс нь зөөлөн тул сайжруулсан шороон замаас илүү хурдтай явах боломжтой байв. Ийнхүү явсаар 70.9 дахь км-т дахин Дарханы хуучин хатуу хучилттай зам руу нийлж байна. Өөрөөр хэлбэл, шороон замаар 5.2 км явсан гэсэн үг. Дарханы хуучин замын нөхцөл байдлыг дээр өгүүлсэн тул дахин нурших нь илүүц биз. Уг замаар 15.9 км явсаар, Улаанбаатараас гарснаас хойш 86.8 дахь км-т шинэ зам дээр гарч ирлээ. Шороон замаар зорчиход өгсүүр, уруу ихтэй, бартаа саадтай хэсэгт тавигдсан уг зам жолооч нарын ая тух, аюулгүй байдлыг сайн хангаж байна. Мэдээж ямар ч сайхан зам дээр хурдаа зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчих нь жолооч бүрийн ухамсар, хариуцлага билээ.

Шинэ зам 24.2 км үргэлжиллээ. Энэ нь хотоос гарснаас хойших 111 дахь км зам юм. Нэг км орчим зайг хуучин замаар туулснаар дахин шинэ замтайгаа золгов. Уг зам 20.7 км үргэлжилж байна. Хэрэв Улаанбаатараас Дархан чиглэлийн 200 гаруй км зам бүхэлдээ ийм болчихвол хоёр цаг гаруй давхиад л хүрчих аж. Жигд хурдтай давхихад шатахуунд хэмнэлттэй, автомашинд эвдрэл гэмтэл үүсгэх энхэл донхол байхгүй, ялангуяа, ачаа тээвэрт тун сайхан боломжийг нээж өгөх нь ээ. Том чингэлэгтэй автомашин, ногоо ачсан “портер”-уудын жолооч нар шороон замаар тун төвөгтэй зорчих юм.

Бороо ус ихтэй үед бүр ч аргаа барж байна. Ингэж нэг юм зүтгэсээр сайжруулсан, эсвэл шинэ зам дээр гарч ирэхээр зоо нуруу нь тэнийдэг байх нь ээ. Харин жижиг тэрэгтэй жолооч нарын хувьд сайжруулсан зам тун зовлонтой. Хатуу хөрстэй, дэржигнүүр ихтэй учир жаахан хурд авахад л хамаг дугуй, эд анги нь салах гэж байгаа мэт ойж бууна. Амортизатор, явах эд ангиас эхлээд энэ зам дээр л хамгийн их “зовлон зүдгүүрийг туулдаг” нь гарцаагүй.

Шинэ замаар явсаар (нийслэлээс гарснаас хойш) 132.7 км-т сайжруулсан шороон зам руу нийлж байна. Уг зам 2.3 км үргэлжилж, 135 дахь км дээр Дарханы хатуу хучилттай хуучин зам руу нийлэв. Энэ зам 12 км үргэлжилнэ. Ингээд 147 дахь км дээр шороон зам руу орж, тоос татуулсаар манаргалаа. Уг замаар зургаан км явж, 153 дахь км дээр сайжруулсан шороон зам руу дахин нийлсэн юм.

Улмаар хоёр км явж, нийслэлээс гарснаас хойш 155 дахь км дээр Дарханы хатуу хучилттай хуучин зам руу орлоо. Энэ зам 21.6 км урт. Ийн явсаар 176.6 дахь км дээр шинэ зам дээр гарч ирэв. Уг зам Дархан хүртэл үргэлжилж байна. Улаанбаатар-Дархан чиглэлд 206 км орчим гэж тооцвол уг зам 30 км үргэлжилж байна. Уг замыг дөрвөн цаг орчим туулсан юм. Дунджаар 50 гаруй км цагийн хурдтай явсан гэсэн үг. Хамгийн их хурд саарсан нь сайжруулсан болон шороон зам байлаа.

Хот хооронд байнга зорчдог жолооч нарын хувьд замын нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад сайжирсан, дор хаяж 1-2 цаг хэмнэх болсон тухай ярьж байсан юм. Зорчиж явахад ихэнх газар замын ажил үргэлжилсээр байна. Мөн огт ажил хийгдээгүй хэсгүүд ч байлаа. Саяхан шинэ 130 км замыг хүлээн авч, хөдөлгөөнийг нь нээсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр явсан билээ. Харин бид 96 км-ийг шинэ замаар туулсан юм. Үлдсэн нь сайжруулсан шороон зам, Дарханы хатуу хучилттай хуучин зам байв.

Г.БАТ

Эх сурвалж: Өдрийн сонин

Next Post
Сайхан мэдээ: МУИС 700 болон түүнээс дээш оноо авсан элсэгчдийг ҮНЭГҮЙ сургана

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

2026-02-05
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

2026-01-28
Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

2026-01-09
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

2026-01-09
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2025-12-30
Хэмнэсэн цагаараа…

Хэмнэсэн цагаараа…

2025-12-24

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • ЭМЯ
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

2026-02-09

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.