2021 оны 8 дугаар сарын 23 өдөр Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд эрэгтэй, эмэгтэй хүн нас барсан хэрэг гарсан байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэхь цагдаагийн хэлтэс шалгаж буй юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хоёр иргэн нь зочид буудалд ороод хэсэг хугацааны дараа амиа алдсан байж болзошгүй байгаа гэнэ. Амиа хорлосон байдалтай байсан гэдэг тайлбарыг цагдаагийн байгууллага өгч байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хоёр иргэн нь бусдад их хэмжээний өртэй байсан бөгөөд өрөө төлж чадахгүй болсон тул амиа хорлож буйгаа гэрээслэл бичиж үлдээсэн гэлээ. Тухайн иргэд нь бага насны 3 хүүхэдтэй байсан гэнэ. Мөн өр төлбөрийг нь хүүхдүүд нь хариуцах боломжгүй гэдгийг гэрээслэлдээ бичсэн гэдэг мэдээлэл байна.









































