Монгол улсын заан Б.Пүрэвсайханаас допинг илэрсний улмаас барилдах эрхийг нь хоёр жилээр хасаад байсан билээ.
Түүний энэхүү шийтгэлийн хугацаа энэ сарын 1-нд дуусаж, барилдах эрхийг нь сэргэсэн юм.
Улсын заан Б.Пүрэвсайхан 2009 онд Ховд аймгийн наадамд үзүүрлэн, аймгийн заан, дараа жил түрүүлж аймгийн арслан цол хүртсэн.
Улмаар 2012 онд Төрийн наадамд тав давж, улсын начин, 2014 онд улсын харцага, 2016 онд улсын заан цол хүртээд байсан үзэгч бөх сонирхогчдын хайртай бөхчүүдийн нэг юм.