- Хэн нэгэн рүү хоёр удаа угсарч бүү залга… Утсаа авахгүй байгаа бол ямар нэгэн чухал ажилтай байна гэж бод…
- Хэн нэгэн чамайг өдөр/оройн хоолонд урьсан бол меню дээрх хамгийн үнэтэй хоолыг битгий захиал…
- “Гэрлээгүй л байна уу”, “Хүүхэдтэй болоогүй л байна уу”, “Яагаад машин авдаггүй юм бэ” гэх мэтийн хачин асуулт бүү асуу… Чиний асуудал биш…
- Ард яваа нэгэнд хаалгаа нээлттэй үлдээ… Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хэн ч байлаа гэсэн…
Нийтийн дунд хүмүүст сайн хандлаа гээд чи доошоо орчихгүй… - Таксины төлбөрийг найз чинь төлбөл дараагийн удаа өөрөө төлөхийг хичээ…
- Санаа бодлын олон өнгийг хүндэл… Чамд 6 гэж харагдаж байхад эсрэг талын хүнд 9 гэж харагдана гэдгийг бүү март… Хоёрдох бодол хувилбартай байхад дөхөм гэдгийг сана… Хүний яриаг бүү тасал… Бүгдийг сонс, бүгдийг филтерд гэсэн үг байдаг…
- Хэн нэгэн чамд тусалсан бол “баярлалаа” гэж заавал хэлж бай…
- Хэн нэгнийг “явуулах”, егөөдөхөд нөгөө хүн дурамжхан байвал нэн даруй зогсоо…
Нийтийн дунд магт, хол аваачиж загна… - Хэн нэгний жингийн талаар хэзээ ч битгий коммент хэлж бай…
“Чи гайхалтай харагдаж байна” гэхэд л болно… - Хэн нэгэн утсан дээрх зургаа үзүүлвэл баруун эсвэл зүүн тийш битгий эргүүл…
Ямар ч зураг байгаа юм билээ… - Найз чинь эмчид үзүүлнэ гэвэл яагаад гэж бүү асуу…
Гайгүй байгаасай гэж л хэл… - Захиралтай харьцдаг шигээ цэвэрлэгчтэй харьц…
Өөрөөсөө доорх хүмүүстэй муухай харьцвал хүмүүс чамайг таалахгүй харин эсрэгээрээ, сайхан харьцвал хүндлэнэ… - Хүн чамтай ярьж байхад утсаараа оролдох нь бүдүүлэг зан…
- Асуугаагүй байхад хэзээ ч битгий зөвлөгөө өг…
- Хүмүүсийн нас, цалинг битгий асуу…
- Хэн нэгэнтэй гудамжинд таарч ярьвал нарны шилээ авч ярь…
Энэ бол хүндлэл… - Ядуусын дунд баян тарганаа гайхуулж бүү ярь…
Үргүй хүмүүсийн дунд хүүхдүүдийнхээ тухай бүү ярь… - Сайхан мессеж хүлээж авсан бол баярлалаа гэж хариулж байхыг хичээ…









































