УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Америк эхнэр, ихэр охиноо орхисон уу?
Ринчен гуайн зээ хүү Ганибалын Амартүвшин гэж цэмцийсэн залуу Шарк танк нэвтрүүлэгт оролцон, эрээн оймсоороо олонд илүүтэй танигдсан нэгэн. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар хагас жил ажиллаад ажлаа өгч, удалгүй УИХ-д нэр дэвшин гишүүн болсон билээ.
Харамсалтай нь УИХ-ын гишүүн болоод “Шарк танк” нэвтрүүлэгт орсон шигээ гялалзаж чадсангүй. Дарханаас сонгогдсон Г.Дамдинням, Хассуурийн Ганхуяг тэр гурав “33 тэрбумын хэргээр” хэсэг баалуулсан. Удалгүй УИХ-ын шинэ гишүүн Ц.Мөнхцэцэгтэй нийлчихсэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож, гурван шатны шүүхээр ял сонссон хүнийг “Эрүүдэн шүүсэн, сулла” гэчихсэн попорч явсан. Алдарт Бямбын Ринчен гуайн зээ хүү гэхэд УИХ-ын гишүүний үүргээ умартаж, өөртөө болон сонгогчиддоо арай л хол асуудлаар “сэвж” яваа хэрэг шүү.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэрээ “Дөрвөн хүүхэдтэй” гэж танилцуулж, Алдарт эцэг шиг загнаж явсан. Гэтэл хоёр хүүхэд нь өөртэй нь яс цусны ямар ч холбоогүй, дусал ч цус холилдоогүй, сүүлд ханилсан эхнэр Дэлгэрмаагийн өмнөх амьдралаас төрсөн аж.
Харин Г.Амартүвшин гишүүн өмнө нь Америк эхнэртэй байсан, дундаасаа ихэр охинтой хүн. Эхнэр, ихэр охиноо Америкт орхиж, Монгол ирсэн. Одоогийн эхнэр Б.Дэлгэрмаатайгаа 2015 онд нэг гэртээ орсон. Хоёр талаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд дундаасаа хараахан хүүхэдтэй болоогүй юм байна.









































