Шинэ гүүрний зам засварын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Ялгуусан” ХХК-ийн ажлын талбайд өчигдөр нэгэн ноцтой осол гарлаа. Зам засварын ажлыг гүйцэтгэж байсан “Ялгуусан” компанийн индүүний машинд тус компанийн ажилтан 40 орчим настай эрэгтэй дай/руулж нас барсан ноцтой осол гарсан байна.
Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд эхний дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалалт алдагдсан байж болзошгүй байна. “Ялгуусан” ХХК-ийн удирдлагууд коронавирусын халдвар аван тусгаарлалтад байх үеэр ажлын талбайд ийм ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдлээ.
“Ялгуусан” ХХК-ийн хувьд замын тендерүүдэд оролцож олон ажил авдаг. Хэл амтайхан гүйцэтгэдэг гэдгээрээ “алдартай”. Тус компанийн захирлаар ажилладаг Л.Санжаадоржийн хувьд Зам тээврийн сайд асан Д.Ганбатад 200 сая төгрөгийн авилга өгсөн байж магадгүй гэж АТГ-т шалгагдаж байсан нэгэн.
“Ялгуусан” компани нь замын тендер аваад ажлын явцдаа төсвөө нэмүүлдэг хэмээн хэл аманд их өртдөг. Ингэж нэмүүлэхийн тулд албан тушаалтнуудад авлига өгдөг байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газрын хараанд өртдөг компани юм.
Эх сурвалж: CAAKNEWS
Өнөөдрийн бусад мэдээ:
Л.ЦАНДЭЛЭГ ШИГ НӨХДӨӨС БОЛЖ АВЛИГА ГААРДАГ…
Замын-Үүдэд ачаа бараа гацдагтай үүдэн хүнд суртал, авлига гаарч Засгийн газар бүрэн элч төлөөлөгч нараа илгээсэн. Эхнээсээ хүнд суртал арилж, гацаа үүсгэдэг ариутгалын хаалга үр дүнгээ өгч өдөрт 200 машин гарах болсон ч хэл ам тасарсангүй. Хоёр хоногийн өмнө Тод манлай уяач Л.Цандэлэг БНХАУ-аас хурдан удмын болон үржлийн 10 адуугаа оруулж чадахгүй байна гэж мэдэгдсэн.
Түүний энэ мэдэгдлээс үүдэн Замын–Үүдэд ажил сайжруулахаар очсон НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ноёрхолоо тогтоолоо гэсэн хэл ам гарсан. Нөхцөл байдлыг бодитоор үзэх аваас Тод Манлай уяач Л.Цандэлэг “Ургац Хүдэр” компанийн нэр дээр “Үржлийн” гэсэн тодотголтой 10 адуу оруулж ирсэн байдаг.
“Үржлийн” гэдэг тодотголд эцэг мал буюу төмсөгтэй адуу багтах учиртай. Гэтэл 10 адууны тав нь зассан буюу морь байсан байна. Үүнээс үүдэн маргаан үүсч 5 морийг оруулалгүй БНХАУ-ын талд буцаах шийдвэр гарсан байна. “Тод Манлай” уяач Л.Цандэлэг сурсан зангаараа “Авлигачид ялан дийллээ” хэмээн сүр бадруулан орилжээ.
Ачаа бараа гацдаг, хяналт шалгалт удааширдаг, авлига өөгшдөг асуудлыг Л.Цандэлэг мэтийн нөхдүүд бий болгодог. Гаалийн мэдүүлгээ буруу бөглөдөг, ямар нэг аргаар асуудлаа шийдэх гэж оролддог байх юм. Тэгээд бүтэхгүй болохоор авлигачид яллаа гэж орилдог зантай. Харин нь энэ удаа шударга ёс ялсан бус уу. Элсэн чихэр, гахайн өөх, мах оруулдаг байдал цэгцэрч байгаа бололтой.