Олимп, жудо гээд хүн бүр телевиздээ уягдан тамирчдаа дэмжиж байх хойгуур Хятадын Батлан хамгаалахын сайд ирсэн юм байх. Хятад улсын сайд ирж, манайхтай ёслосон боловч аль нь Хятад, аль нь Монгол болох нь ялгагдахын аргагүй дүрэмт хувцсаар ижилсэн, гоёжээ. За энэ ч яахав, хятадаас хамаг бараа таваараа татдаг юм хойно даавуу адилхан байна уу үгүй юу мэргэжлийн хүмүүс шийднэ биз.
Харин манай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үсээ будуулж, цэцгэн зангиагаар гоёж, тод өнгийн хослол өмссөн нь жигтэй сонин харагдав. Хөрш орныхоо сайдыг угтаж байгаа хүн үдэшлэгт очих гэж байгаа аятай гангарсан байх юм.
Сайд ирнэ гэхээр албан ёсны л айлчлал байх нь дамжиггүй. Манай улстөрч жентельмэн ах нар жаахан нас ахиад ирэхээр гадаад төрхөндөө жигтэйхэн их анхаарч, гоо сайхны хагалгаа хийлгэхийг хүсэмжилдэг. Түүний жишгээр Г.Сайханбаяр цэцгэн залуу болж, цэрэг хувцасаа голов.
Эх сурвалж: Factnews.mn