Токио-2020 буюу зуны 32 дахь олимпын наадам Японы Токио хотод ирэх наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх билээ. Гэвч тус улсад далайн хар шуурга дайрч болзошгүй байгаатай холбогдуулан зарим тэмцээн уралдаан хойшилж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Тодруулбал, далайн хар шуурга орон нутгийн цагаар 15.00 цаг орчмын үед дайрч болзошгүй байгаа аж.
Бусад мэдээ:
Д.Сумъяа эхний шатандаа Словенийн бөхөд ялагдлаа
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд зодоглосон МУГТ Д.Сумъяа эхний шатанд Словенийн Кая Кайзертай барилдаж вазари үнэлгээгээр ялагдлаа. Түүнийг ялсан Словенийн бөх шөвгийн 16-д Тайванийн Чен-Лин Лиентэй барилдана.
Өдгөө 30 настай Д.Сумъяагийн хувьд 2016 оны Риогийн олимпын мөнгө, 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальтай. Жүдо бөхийн барилдааныг EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байгаа ба медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.








































