Өндөг шиг өөгүй, царайлаг, булчинлаг бие хаа, өөрийн гэсэн бизнестэй, карьер өндөртэй, бүжиглэдэг, жүжиглэдэг гээд дурдаад байвал дуусашгүй их авьяастай Ангууч хэдийд ч дуулиан тарьсан хэвээр.
Саяхныг хүртэл ганц бие, хүсэмжит залуусын жагсаалтыг тэргүүлж явсан тэрээр найз бүсгүйтэй болсон нь сошиал орчинд шуугиан дэгдээв. Өнөө өндөг шиг өөгүй, ганц бие сайхан залууг онилж явсан охидуудыг нь бут цохиж, Ангуучийн хайрыг татсан бүсгүй гэхээр анхаарал татах нь аргагүй биз.
Түүний шинэ найз бүсгүйд нэр дэвшсэн, шуугиан тариад буй энэ бүсгүйг Номин гэнэ. Хэвлүүхэн биетэй, бас ч гэж мөнгөлөг айлын охин, дээрээс нь ихэр, бие хаа, царай зүс гэж баргийн миссээс дутахааргүй үзэсгэлэнтэй аж. Хөвсгөл далайг зорьж, хамт аялах тэдний романсыг шүтэн бишрэгчид нь анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Анхны хайрынхаа талаар кино шиг түүх ярьж байсан Ангууч ингэж нэг хайраа олжээ.