Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар жилийн 85 тэрбум төгрөгийн орлоготой хөөрхөн хүүхэн нэр дэвшсэн нь Б.Пунсалмаа. Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Б.Пунсалмаа жилд 85 тэрбум төгрөгийн орлоготой. Өрхийн орлого нь мөн жилд 83 тэрбум 913 сая төгрөг гэж мэдүүлсэн нь олны нүдийг орой дээр нь гаргасан.
Тэрчлэн 470 сая төгрөгийн үнэлгээтэй “Land Rover”, “Range Rover” тус бүр, “Porshe Boxter” маркийн 1 автомашинтай, 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн газартай гэж ХОМ-тээ мэдүүлсэн билээ. Б.Пунсалмаа “Их монгол Товер” ХХК, “Эм Пи” ХХК, “М-Ойл” групп ХХК, “Инвестос” ББСБ ХХК, “Монгол-Ойл групп” ХХК, “Рандоехорс”ХХК, “СирклЧейн” ХХК, “СмартВорк” ХХК, “Монгол Артист Пикчерс” ХХК, “НЬЮ-Истан” ХХК, “Тайширын Хүдэр” ХХК гэх зэрэг компаниас хувь эзэмшдэг буюу хувьцаатай.
Б.Пунсалмаагийн гэр бүл Сангийн сайд асан С.Баярцогттой салшгүй холбоотой. “М-Ойл” шатахуун түгээх станцын эзэн Р.Батбаяр. Р.Батбаяр Сангийн сайд асан С.Баяpцогтын сайн найз. Р.Батбаяр нь Сангийн сайд асан С.Баярцогттой Москвагийн Улсын их сургууль хамт дүүргэсэн багын найзууд ажээ.

Эхнэр нь ХОМ, жилийн 160 тэрбумын гэр бүлийн орлогоороо монголчуудын нүдийг бүлтийлгээд байгаа Б.Пунсалмаа “Оюутолгой”-гоос хөлжсөн байж болзошгүй гэсэн хардлага гарч байсан. Учир нь Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогт найз Р.Батбаярынхаа “М-Ойл “ компаниар Оюутолгойд шатахуун нийлүүлэх боломж олгосон гэлцэх юм билээ. Оюутолгойд шатахуун нийлүүлэх компаний тендэр зарлахад манай шатахуун импортлогч олон компани оролцсон. Тэгэхэд хамгийн өндөр өртөг буюу тухайн үед литр тутмыг 1834 төгрөгөөр үнэлсэн “М Ойл” компанийг сонгожээ. 
Үүний цаана найз С.Баярцогтын нөлөө байсан гэдэг. Мөн Б.Пунсалмаа ББСБ-ын эзэн. Монголчуудын мөнгийг ББСБ “хүүлдэг” нь ББСБ-тай нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдаж байна. Тухайлбал Нет капитал группын ах дүүс болох УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Алтангэрэл, Д.Сүндий хоёрын хөрөнгө орлогын мэдүүлэг 30 гаруй тэрбумаар тоологдож байсан билээ. 








































