Б.Цэцэг мэргэжлийн жүжигчин биш ч америкчуудын бүтээсэн “Хадаг” кинонд тоглон, “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг гаргаж байсан. Жүжигчин бүсгүй Б.Цэцэгээг анх телевизийн хөтлөгч байсан гэдгээр нь хүмүүс мэднэ. Мөн “Никитон” хамтлагийн “Үүлэн үст” дууны клипний дүрээр сайн таньдаг. Монголын сайхан бүсгүйчүүдийг сорчлон эхнэрээ болгодог алтны магнат Б.Цэцэгийг сонирхож байсан гэдэг.
Б.Цэцэгийн найз залуу, охиных нь Солонгос улсад сурдаг гэгддэг, хамтдаа олны өмнө гарч байсан удаагүй. Б.Цэцэг охиноо төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар ганцхан жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гайхалтай үр дүнгээ олонд хуваалцаж, олон бүсгүйд зөвлөгөө өгдөг эрэлттэй хүн.
Хүмүүс Б.Цэцэгийг таргалангуут найз залуу нь орхиж явсан гэх яриа гардаг байсан. Б.Цэцэг гэвч эр хүнгүйгээр амьдралаа авч явж чадах эмэгтэйчүүдийн нэг. Фэйсбүүк од Б.Цэцэг 21000 реалити шоунд оролцон ялагч болж, 3 сая төгрөг авч, амьжиргаатай, ажилсаг эмэгтэй болохоо харуулсан юм. Ганц бие, царай зүс бие галбир сайтай бүсгүйг азтай хийморьтой залуу л гэргийгээ болгоно гэлцдэг.
Олны нүдэнд ил амьдардаг Б.Цэцэг саяхан коронавирусээр халдварласан. Залуу бүсгүй Б.Цэцэг хөл хүнд болохоор сэтгэл санаа, биеийн байдлын хувьд ч амаргүй байгаа биз ээ. Хотын дарга Д.Сумъяабазар Ковидын халдвар авсан, өвдсөн 1600 гаруй ээжид Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих бэлэг хүргүүлсэн. Энэ хөл хүнд ээжүүдийн тоонд Б.Цэцэг багтсан билээ.
Хүн гэдэг сониуч хойно. Б.Цэцэгийн биеийн байдлаас илүү хүүхдийнх нь аав хэн бэ гэдэгт анхаарал хандуулж байна. Өрх гэрээ охинтойгоо сайхан авч явдаг Б.Цэцэг “Танайд хоноё” нэвтрүүлэгт орсон. Энэ үеэрээ ганц охин нь аавтай эргэн нийлээч гэж гуйдаг тухай аминчлан хөтлөгчид нь ярьсан удаа бий. Тиймээс хэдийгээр түмний нүдэнд ил амьдардаг ч залуустай нэр холбогддоггүй Б.Цэцэгийн охины аав эргэж ирсэн юм болов уу гэлцэх… Ер нь тэгээд амжилт үзүүлэн гялалзаж яваа сайхан бүсгүйд хань ижил, найз залуу хаанаас мундах вэ.