Н.Түвшинбаяр бөхийн бэлтгэлдээ гарч, Э.Энхбат начны бие дээрдээгүй байна
Олимпийн аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа хэл амтайхан өгснөөс хойш нам гүмхэн байсан бол тэрбээр өдгөө Булган аймагтаа бөхийн бэлтгэлдээ гарчээ. Харин улсын начин Э.Энхбатын бие илааршиж, босож юм түшиж алхаж байгаа. Эхэндээ юм ярихгүй байсан ч одоо хэвийн болсон.
Ийм мэдээлэл цахим орчинд тархсан ч Э.Энхбатын дүү Энхмаа үүнийг эрс үгүйсгэж, амны билгээс ашдын билэг. Сайхан зүйл мөрөөдөж бичсэн байх. Бид бүхний хувьд ийм өдөр ирэхийг тэсэн ядан хүлээж сууна. Ахын минь төлөө сэтгэл тавьж, залбирч суугаа хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа хэмээжээ.
Үнэн чанартаа улсын начин Э.Энхбатын бие хэвэндээ. Ухаан орсон ч хөл, гараа санаснаараа хөдөлгөж чадахгүй, хэвтрийн дэглэм сахиж байгаа аж. Харин дээр хэлсэнчлэн, Н.Түвшинбаяр нутгийнхаа бөхчүүдийн галд бөхийн бэлтгэлдээ гарсан шигээ явна.
У.Тэргэл
Эх сурвалж: 24tsag.mn
2021.06.21: 2268 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Сүүлийн 24 цагийн дотор 11295 хүнд шинжилгээ хийхэд 2268 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 95819 болж байна. 1404 нь Улаанбаатарт, 864 нь орон нутагт бүртгэгджээ. 42-80 насны 11 хүн нас баржээ. Нийт нас барсан хүний тоо 447 боллоо.
Сүүлийн 24 цагт 355 хүн эмнэлгээс гарсан байна.
Нийт эмнэлэгт 12145 хүн эмчлүүлж байна. Үүнээс,
- хөнгөн 7757
- хүндэвтэр 2993
- хүнд 1169
- маш хүнд 226 хүн байна” гэлээ. Харин гэртээ 19734 хүн эмчлүүлж байна.
Хотын захиргааны шинэ байрыг ТҮР ЭМНЭЛЭГ болгох ҮҮРЭГ өгчээ
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт болжээ. Хуралдаанд Улаанбаатар хотын төвийн бүсийн 6 дүүргийн удирдлагууд биеэр болон бусад хэлтэс албадын удирдлагууд цахимаар оролцсон байна.
Энэ үеэр Хотын захиргааны шинэ байрыг коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.