Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг модель С.Төгс “Шонтой бүжиглэгч” Цэнгүүнтэй учрахаас өмнө Монголын хоёр сайхан, шилдэг загвар өмсөгч залуутай хайр сэтгэлийн холбоотой байсан. Анхны хайр, анхны охины эцэг нь алдарт Ээгий буюу Эрдэнэцогт. Одоо Эрдэнэцогт шиг дуулиан шуугианы дунд явдаг гол баатар алга.
Загвар өмсөгч С.Төгс охиныхоо аав Эрдэнэцогтоос салсны дараа Монголын сайхан залуусын нэг загвар өмсөгч Ч.Сүбээдэйтэй учирсан. Ч.Сүбээдэй агсан, С.Төгс хоёрыг үерхэж эхэлснийг дуулсан Эрдэнэцогт ихэд уурсан хэвлэлд Ч.Сүбээдэйг аль муухай үгээр доромжлон ярилцлага өгсөн нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ. Харин Сингапурт загварын карьерээ амжилттай эхлүүлж, Ази даяар нэрд гарах магадлалтай сайхан залуу Ч.Сүбээдэй яагаад амиа егүүтгэх болсон нь тайлагдашгүй нууц болон үүрд үлдсэн…
Юутай ч Сүбээдэйтэй үерхэж байсан талаараа С.Төгс нэг удаа ам нээж байсан. Тэрээр “Ээгийгээс салаад жил илүүгийн дараа бид хоёр нийлсэн юм. Найман сар хамт байсан. Салах болсон шалтгаан нь цэвэр ажил карьертай холбоотой. Хоёулаа залуу хүмүүс юм чинь ажлаа хийе гэж шийдсэн хэрэг. Талийгаачийн агентлаг, миний агентлаг хоёр өөр газар, хуваариа харсан чинь бараг хоёр жил уулзалдахааргүй байсан.
Тэгээд л ямартай ч холбоотой байя гээд салцгааж байлаа. Нэг мэдсэн бие бие рүүгээ бичих нь ч багасаад, багассаар огт холбоогүй болсон. Ямар ч байсан тэр хүнтэй учирсандаа баярлаж явдаг. Хэзээ ч дахиж хүнтэй нийлэхгүй гэж бодчихсон явахад минь учирч сэтгэлийг минь зөөллөсөн.
Дахиж хүнд итгэх итгэлийг минь буцааж бий болгож өгсөн. Ер нь охиноо гаргасныхаа дараа нэг хэсэг хүнд байсаан. Охины аав хажууд байхгүй нь л хамгийн хэцүү л дээ. Бусдаар хүүхэд өсгөх бол хэцүү биш шүү дээ. Ээгийгээс салсны дараах нэг жилд би аймаар хахир, хатуу болчихсон байсан. Тэр сэтгэлийг зөөллөөд орхисонд нь тэр хүнд талархаж явдаг. Ямар ч холбоогүй жил илүү болсны дараа өөд болсон гэдгийг нь сонссон доо. Яг юу болсныг нь мэдэхгүй. Өнгөрснийх нь дараа гэрт нь очсон. Гаргахад нь ч гэсэн хамт байсан…” гэж ярилцлага өгөхдөө хэлжээ.