Xүүxдийн ясaн шүд цухуйж сүүн шүд yнах нь хүүхдэд өөрт нь болоод эцэг эхчүүдэд нь их онцгой үйл явдал. Өрнөдийнхөн “шүдний дагина”-ын үлгэрээр хүүхдүүдээ тайвшруулдаг бол манайхан унасан шүдийг нь өөхөнд боогоод нохойд өгөх замаар “домнодог”. Харин сүүлийн үед эцэг эхчүүд унасан сүүн шүдийг нь хаях бус хэрэгтэй гээд хадгалах нь дэлгэрчээ. Яагаад хэрэгтэй болохыг нь та бүхэнд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгье.
1. Яагаад хадгалах хэрэгтэй вэ?
Хүүхдийнхээ сүүн шүдийг хаяхгүй байх хэд хэдэн шалтгаан байна. Хамгийн наад захынх нь гэвэл сүүн шүд хүүхдийн ирээдүйн эрүүл мэндтэй холбоотой. Анагаах ухааны салбарт сүүн шүднээс “үүдэл эс”-ийг гаргаж авах боломжтой болох хүртэл хүүхдийнхээ сүүн шүдийг хадгалахыг эрдэмтэд зөвлөж байна. Өөрөөр хэлбэл сүүн шүд хэн нэгний амийг аврах цаг ирэх ажээ.
2. Шүдний үүдэл эс гэж юу вэ?
Эс нь ерөнхийдөө өөр хоорондоо ялгаатай гурван бүлэгт хуваагддаг. Үүдэл эс гэдэг нь залуу эс бөгөөд хожим тэрхүү гурван бүлгийн аль нэгэнд орно гэж энгийнээр тайлбарлаж болно.
Ясанд байдаг чөмөг хэмээх зөөлөн эд дотор дээрх гурвын нэг болох цусны эсүүд бүрдэж хөгждөг. Тиймээс хүний бие дэх яснаас ялангуяа шүднээс үүдэл эсийг хамгийн хялбараар гаргаж авч болно. Харин тэгэхийн тулд шүдийг тохиромжтой нөхцөлд хадгалсан байх хэрэгтэй аж. Анагаах ухааны эрдэмтэд үүдэл эсийг гаргаж авах, хадгалах хэд хэдэн тусгай технологи хэрэглэж байна.
3. Үүдэл эс юунд хэрэг болох вэ?
Үүдэл эс нь бие дэх ямар ч эсийг дахин үүсгэж, гэмтсэн эсийг орлож чаддаг. Хорт хавдрыг анагаахад үүдэл эс хэрэг болно гэж олон эрдэмтэд үздэг. Мөн зүрх судасны гэх мэт бусад өвчнийг анагаахад үүдэл эс чухал нөлөөтэй нь тогтоогджээ.
Эх сурвалж: CAAK