“Гоёл 2014” наадмын Топ модель болсон С.Ариунбилэгийг олон жил загвар өмссөн, даруухан, сайн бүсгүй гэж хүмүүс магтаж байсан. ЭМШУИС төгссөн, эмч бүсгүй, өнгө мөнгө харалгүй үе тэнгийнхээ программист залуутай гэрлэж, хөөрхөн охинтой болсон. Топ модель С.Ариунбилэгийг гэр бүлийн хүмүүжил сайтай сайн ч, сайхан ч бүсгүй гэдэг. С.Ариунбилэгийн Топ модель болсон үдэш нөхөр нь “Манай Монгол Улсад байдаг 14-хөн Топ моделийн нэг нь манай гэрийг гийгүүлж байгаад үнэхээр их баярлаж байна” гэж Топ модель эхнэртээ баяр хүргэж байсан гэдэг. Топ болдог жил С.Ариунбилэгийн зуслангийнх нь байшин шатаж, Топ модель “Галын дөл өөдөө” гэж билэгшээж суусан.
Харин С.Ариунбилэг Топ модель болоод сар болоогүй шахуу охиныхоо ааваас салж байгаа тухай саар мэдээ дуулгасан. Найз залуу нь “Хөх чоно” группийн эзний хүү П.Мөнхтулга “тодорсон”. Гэвч одоо тэд тус тусын замаа хөөжээ. Оскарын шагнал гардсан бүсгүйчүүд нөхрөөсөө ихэвчлэн салдаг. Тухайлбал Кейт Уинслет, Сандра Блок хоёр Оскарын шагнал гардсан жил нөхрөөсөө салж, “Оскарын хараал” хүрлээ гэлцсэн. Тэрэн шиг Топын хараал гэж бий болов уу даа. Өмнө нь загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн, Ч.Ундрах хоёр нөхөртэй байхдаа Топ модель болсон ч энэ хүндтэй шагналыг хүртсэнийхээ дараахан нөхрөөсөө салсан гэдэг.