УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэж мэдэн будилсан нөхөр байх байх юм. Хөөн хэлэлцэх хугацаагаар авлигачид ял завших заалт оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. “Би санахгүй байна, тийм бил үү” гэнэ. Түүний анд нөхөр авлигачид оймсондоо авлигаа чихэж “Ааяад өгдөг байсан” тухайгаа мэдүүлсэн гэдэг.
Гэтэл Раднаасэд “Тэр авлигач нарын танихгүй. Намайг Ааяа гэж дууддаггүй” гэх жишээтэй.
Бас сая Солонгосоос хэзээ ирсэнээ мэдэхгүй гэж мэлзэв. Энэ хүн өөрийгөө мэдэж мэдэрч байна уу. Ийм мартах өвчтэй, авлигач нарт ээлтэй нөхөр УИХ-д байж болох уу.
Түүний хийсэн балгийг УИХ цэвэрлэх гэж үйлээ үзэж байна. Үндсэн хуулийн цэцээс тавьсан хоригийг авахгүй гэж шийдэв. Үнэндээ бол Ш.Раднаасэдээс болоод Үндсэн хуулиа зөрчихөд хүрсэн. Н.Энхбаярын туслах байснаа мартсан Раднаасэд хичнээн хүн, улс оронд гай тарих вэ.
Ш.Раднаасэд барьсан, тавьсан, боловсруулсан, хэлэлцүүлсэн хууль тогтоомжоо битгий хэл Солонгос явсан ирсэн гэдгээ ч мэдэхгүй байна. Анагаах ухаанд барин тавин худал хэлэх, мартах шинж тэмдгийг Альцхаймерын өвчний үеийн тэнэгрэл гэдэг. Энэ өвчин огт эдгэдэггүй бөгөөд мартах, худал хэлэх нь цаг хугацаа явах тусам нэмэгддэг.








































