Хэдхэн жилийн өмнө Монголын оюутны холбооны дарга сонгох хурал дээрээс хөөгдөн зурагтаар уйлж гарсан нөхөр бол А.Отгонбаатар байсан юм. Улс төрд орох учраа олохгүй оюутны, залуучуудын холбооны үүднээс хөөгдөж явсан түүнийг өдий зэрэгт хүргэсэн хүн бол УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу билээ.
“Үнэн ба зөв” намыг байгуулахад туслаад зогсохгүй хэвлэл мэдээллийн телевиз, сайт авч А.Отгонбаатарыг олны танил болгосон байдаг. “Үнэн ба зөв” намтай болсон А.Отгонбаатар хамгийн их хашгирдаг, шүүмжилдэг нэгэн болсон бөгөөд улс төрийг шатар хэмээн төсөөлдөг. Тэр ч утгаараа Сүхбаатарын талбай дээр ганцаараа шатар тоглож буй дүрсээ тавин ихээхэн анхаарал татсан.
Тэр нь юу вэ гэвэл шатар буруу нүүсэн гэж шатарчид шүүмжилсэн байдаг юм. Үнэндээ мань эр шатар огт тоглож мэддэггүй бөгөөд түүний буруу нүүдэл шүүмжлэлд өртсөн байдаг. Шатар мэдэхгүй хэрнээ зургаа тавих, дуучин биш хэрнээ тайзан гарах нь худал хуурмаг мэт олон нийтэд харагддаг бололтой. 2020 оны сонгуульд ялагдсан А.Отгонбаатар Баян-Өндөр сумын Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон шөнөжин машинтай орилж хашгирч давхисан байдаг юм. Орон нутгийн сонгуульд олон удаа ялалт байгуулсан хөгшчүүл Жамц баян шиг “Дэмбэрэл маань” гэдэг үгийг хэлсэн гэдэг.








































