Caнгийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Жэймс Линчээр ахлуулсан төлөөлөгчидтэй цар тахлын эсрэг вакцин авах, 2021-24 оны хамтын ажиллагааны чиглэл тодорхойлох цахим уулзалт хийлээ. Засгийн газраас цар тахлын эсрэг аюултай нүүр тулан ажиллаж байгаа иргэдээ аль болох хурдан вакцинжуулах шаардлагатай байгааг уламжилж дэмжлэг хүссэн байна. Түүнчлэн ирэх 4 жилд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцон зөвлөлджээ.








































