3Г-ын өнөөдрийн хуралдаанаар ирэх даваа гараг буюу 12-р сарын 14-нөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрчээ. Ирэх даваа гараг буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих ЗГ-ын тогтоол гарсан. Тодруулбал, нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов.
Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл болон дээрх аймгуудад гурав хоногийн хугацаа дуусмагц Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлэх юм. Ингэснээр 34 чиглэлийн 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм байна. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана. Иймд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавиад байсан хязгаарлалтыг зогсоож, хэвийн горимд оруулах зөвшөөрлийг Засгийн газраас өгөөд байгаа аж.








































